MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Сүхбаатарын талбайд болсон Бүх ард түмний Их хуралдай өндөрлөв Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Wednesday, 08 November 2006
nov8 016miТөрийн бодлогыг өөрчлөх зорилгоор зохион байгуулагдсан Бүх ард түмний анхдугаар Их хуралдайн санал асуулгын дүн гарч, төрийн гурван өндөрлөгийн тухай гаргасан тогтоолыг Их хуралдайг зохион байгуулагчид танилцууллаа хэмээн Иргэний хөдөлгөөний удирдагч Лхавга гаригт Сүхбаатарын талбайд мэдэгдлээ.

“Бид төрийн гурван өндөрлөгтэй санал асуулгын дүнгийн талаар Монголын Үндэсний Олон нийтийн телевизээр хэлэлцэж ярилцахыг хүсэж байна. Монголын үндэсний телевизийн захирлаас зөвшөөрөл авсан боловч төрийн гурван өндөрлөгүүд ирээгүй, тэнд зөвхөн бид, Иргэний хөдөлгөөнийхөн л байсан” гэж Миний Монголын Газар Шороо хөдөлгөөний удирдагч П. Болд Лхавга гаригт мэдэгдэв.

Санал асуулгын дүн олон нийт одоогийн Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгааг харуулж байна гэж зохион байгуулагчдийн нэг мэдэгдэв.

Бүх ард түмний хурлын санал асуулгын дүнгээр:

Нийт 10292 хүн оролцсон бөгөөд хүчинтэй санал асуулгын хуудас 98,5 хувьтай байсан

1. Бид шинэ ашигт малтмалын хуулийн хэрэгжилтийг зогсоох уу 

Зогсоох ёстой 95%(9,783 санал), 3,5% зогсоох ёсгүй (355 санал)

2. Ерөнхийлөгч болон Улсын Их хурлыг тараах уу 

91,8%Тийм гэж хариулсан (9,648 санал), 6,7% Үгүй гэж хариулсан буюу (690 санал)

3. Бүх ард түмний Онц их хурлыг зохион байгуулах шаардлагатай юу

93,9% Тийм (9,671 санал), 6,1% Үгүй гэж хариулсан ( 745 санал)

(гэвч Бүх ард түмний Их хуралдайг зохион байгуулагчид санал асуулгын дүнг гаргасан ч энэ дүн зөв эсвэл буруу ч байж болно)

“Бид тогтоолоо төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн, Засгийн газрын ордонд орохын тулд цагдаагынхантай мөргөлдөөн үүсгэхийг хүсэхгүй байна. Бид зөвхөн өөрсдийн дуу хоолойгоо төрийн удирдлагуудад хүргэхийг хүсэж байна,тэд хоёр долоо хоногийн дотор хариу мэдэгдэнэ гэж хэлсэн” гэж Болд мэдэгдлээ.

nov8 033miСүүлчийн өдрийн хуралдай Сүхбаатарын талбайд барьсан байсан тал нь урагдсан жижиг майханд 100 гаруй оролцогчидтойгоор хөдөө орон нутагт иргэний хөдөлгөөнүүдийг хэрхэн өрнүүлэх талаар хэлэлцлээ.

“Бид одоо хөдөөгийн төлөөлөгчидтэйгээ Их хуралдайг хөдөө орон нутагт салбаруудаараа дамжуулан зохион байгуулах талаар яхилцаж байна “хэмээн Болд хэллээ.

Их хуралдайд Монгол улсын 15 аймгийг төлөөлөн нийт 60 гаруй иргэд оролцсон юм.

All images copyright Luke Distelhorst