MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
11 сарын 8, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Wednesday, 08 November 2006
Америкийн компани 40000 айлын орон сууцыг сонирхож байна

АНУ-ын “Стоунлай” компани нь Америк, Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн төлөөлөгчид, Монголын нөхцлийг судалж, банк, санхүүгийн орчинтой танилцаад Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй 40000 айлын орон сууц хөтөлбөрийг сонирхжээ. “Стоунлай” компанийн захирал Жорж Чалмерс Ерөнхийлөгчид бараалхах үедээ уг төслийг санхүүжүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн. (Өнөөдөр)

Хөгжлийн санд энэ онд 150 тэрбум төгрөг төвлөрнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Гэнэтийн ашгийн албан татвараас олсон орлогыг тус санд төвлөрүүлж байгаа бөгөөд оны эцэс гэхэд 150 тэрбум төгрөг хуримтлагдах төлөвтэй байгаа аж. Дараа жил 217 гаруй тэрбум төгрөг төвлөрнө гэлээ. Хөгжлийн сан нь төсвийн нэг бүрдэл хэсэг бөгөөд санд тухайн жил хуримтлагдсан хөрөнгийг дараа жил зарцуулна гэж журамд заажээ. Сангийн хөрөнгийг төсвийн орлого буурсан үед, хүүхэд гэр бүлийг дэмжих, аж ахуйн нэгж байгууллагын бизнес явуулах таатай орчинг бүрдүүлэх гэсэн 3 зүйлд тэнцүү зарцуулах аж. (Өдрийн Сонин)

Хүний Эрхийн Үндэсний Комисс өлсгөлөнг дэмжихгүй

ХЭҮК-ын дарга С.Цэрэндорж Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад 24 хонож байгаа ХЗХ-ын хохирогчдын төлөөлөлтэй өчигдөр уулзсан байна. Тэрээр “Олон мянган иргэнд онц их хэмжээний хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзан, Үндсэн хуульд заасан Иргэд бусдын хууль бусаар учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэсэн заалтыг үндэслэн Засгийн газраас хадгаламж эзэмшигчдийн хохиролыг бүрэн барагдуулахад баримтлар бодлого чиглэлээ яаралтай тодорхойлж, олон нийтэд мэдээлэх хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг ЗГ-т гаргаснаа танилцуулж, өлсгөлөнг дэмжихгүй байгаа, эрүүл мэндээ бодохыг зөвлөсөн байна. (Ардын Эрх)