MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Монгол болон Хятадын тал хилийн боомтуудад шалгалт хийхээр төлөвлөж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: B. Bulgamaa   
Tuesday, 07 November 2006
Монгол болон Хятадын гадаад хэргийн ажилтнууд хил дамнан наймаа хийдэг худалдаачдын гомдлын дагуу хилийн бүх боомтуудад хамтарсан татварын шалгалтыг ирэх жил хийхээр төлөвлөн ажиллаж байна Хилийн цэргийн удирдах газарт олон монгол иргэд Хятадын хилийн боомтын байцаагч нар олон төрлийн татвар авдаг боловч ямар нэгэн баримт өгдөггүй хэмээн гомдол гаргадаг гэж Гадаад хэргийн яамны Консулын албаны дарга О.Очиржав Монинфод Мягмар гаригт мэдээлэв.

Ялангуяа  жижиг хилийн боомтуудаар энэ байдал нь хирээс хэтэрсэн байдаг бөгөөд юуны татвар авч байгаагаач   байцаагч нар тайлбарладаггүй байна.Жишээлбэл хилээр нэвтэрч байгаа Монгол иргэн бүрээс 5 юан, нэг жип машинаас  1500 юан, авто машин бүрээс  1200 юаны татвар авдаг байна.

Монголын гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын хүсэлтийн дагуу энэ шалгалт хийх саналыг Хятадын гадаад хэргийн яаманд өнгөрсөн долоо хоногт тависан. Хятадын тал энэ саналыг хүлээн авсан бөгөөд хоёр талын хамтарсан баг хилийн боомтуудыг шалгана.

Нийт импортын 90 хувь болон экспортынхоо ихэнх хувийг Хятад улстай хийдэг, Монгол улс худалдаатай холбоотой хилийн боомтуудын маш том асуудлуудтай тулгаад байгаа хэмээн Дэлхийн банк 9-р сарын тайландаа дурьджээ.

Монголын хамгийн доогуур эзэлсэн байр нь хил хоорондын худалдаа арилжаагаар 162 дах байрыг эзэлсэн явдал юм. Импорт ба экспортын үйл ажиллагаанд шаардагдах өдрүүдийн тоо Азийн бүсийн орнууд (импортод дунджаар 25.9 өдөр ба экспортод 23.9 өдөр) ба ЭЗХАХ-ийн орнуудыг (импортод 12.2 өдөр ба экспортод 10.5) хол давсан. Нэг контэйнер бараа экспортлоход 3000 гаруй ам. доллар төлдөг нь бүсийн дундаж (808 ам. доллар) ба ЭЗХАХ-ийн орнуудын дунджаас (811 ам. доллар) бас хол давсан байна.

Хоёр улсын хилийн боомтуудын шалгалт эхлэх өдөр одоогоор тодорхой тогтоогдоогүй байгаа бөгөөд Улаанбаатар дахь Хятадын элчин сайдын яамны ажилтнууд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.