MonInfo
MonInfo

Friday, 29 August 2008
2006 оны судалгаагаар Монгол улсын Авилгалын зэрэглэл буурсан дүнтэй гарчээ Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Tuesday, 07 November 2006
mglmoney22006 оны Авилгалын Индексийн зэрэглэлээр Монгол улс нийт 163 улс орнуудын 99-д орсон байна хэмээн Трансперэнси Интернэшиналаас Даваа гаригт мэдэгдэв. Авилгалын эсрэг шинэ хуулийг өнгөрсөн долоо хоногт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд авилгалын эсрэг ажиллах бие даасан байгууллагыг хараахан байгуулаагүй байгаа ч шинэ гаргасан зэрэглэлийн дүнгээр Монгол улс 2005 онд 85-рт орж байсан бол одоо 14 байрыг ухарсан дүнтэй гарчээ.

Засгийн газрын агентлагуудтай хамтран Авилгалын эсрэг хуулин дээр ажилласан Монгол улс дах Азийн сангийн суурин төлөөлөгчийн газрын Захирал Билл Инфанте "Бидний олж мэдсэн зүйл бол энэхүү хууль оршин тогтнож, хэрэгжих боломжтой бөгөөд хууль эрх зүйн суурин дээр үндэслэгдсэн сайн хууль болсон" гэж бидэнтэй хийсэн ярилцлагын үеэр хэлсэн юм.

Тэрээр "Тус хууль хувийн секторт хангалттай төвлөрч чадахгүй байх гэсэн зарим нэг санаа зовоосон зүйл гарч ирж байгаа ч энэ нь алхам алхамаар хэрэгжих үйл явц бөгөөд хувийн сектороос эхлэх нь сайн эхлэл мөн" гэж хэлэв.

Дэлхийн банк АНУ-ын Хөгжлийн Агентлагаас өмнө гаргасан тайлан болоод Азийн Сангаас гаргасан судалгаагаар зарим УИХ-ч хэлж байдаг, хувийн сектор дах өдөр тутмын авилгал хээл хахууль нилээд өндөр үнэтэй нь харагдсан гэдгийг эхлээд тодорхойлох ёстой юм.

"Хэрэв хувийн секторын хүмүүс эсвэл компаниуд төрийн албан хаагчидтай авилгал хээл хахуулийн хэрэгт холбогдсон бол тэднийг мэдээж хуулинд зааж өгсөн байгаа. Бид хоёуланг нь мэдээж нэг дор илрүүлж чадахгүй, тэр бол илрүүлэхэд дэндүү их ажил юм" гэж Иргэний Зориг намын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун Мягмар гаригт МонИнфод ярьсан юм.

"Гэхдээ бусад олон хууль тухайлбал Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухайн хууль гэх мэт хуулиуд Авилгалын эсрэг хуультай зэрэгцэн хэрэгжих ёстой, Нэмж хэлэхэд агентлагаа байгуулахад бидэнд туслалцаа хэрэгтэй, энэ асуудлаар санал болгосон НҮБХХ болон Дэлхийн банкны төслүүд бидэнд тус болно гэдэгт итгэж байгаа" гэж тэр ярив.

"Эхлээд бид тус агентлагтаа ажиллах хүмүүсээ ажиллаж эхлэхээс нь өмнө сургах шаардлагатай. Тэгээд тэдгээр хүмүүс зарим нэг энгийн зүйлийг тухайлбал хувийн орлого, өмч хөрөнгийн мэдүүлгийг авах, файлдах зэрэг ажлыг хийхэд суралцахад хугацаа хэрэгтэй болно" гэв.

Шинэ хуулинд зааснаар өмнө нь төрийн нууцанд хамаарагддаг байсан УИХ-ын гишүүд болон төрийн дээд албан тушаалтнууд орлогын болон өмч хөрөнгийн мэдүүлгээ 2-р сарын 15-ны дотор олон нийтэд мэдээлж, нэгтгэх ёстой бөгөөд Төрийн хэвлэл, сэтгүүл дээр хэвлүүлсэн байх ёстой юм.

Өнгөрсөн долоо хоногт 2007 оны төсвийн урьдчилсан төслөөр тус агентлагт зориулан 582 сая төгрөг төсөвлөсөн байгаа юм. Бусад орны Авилгалын эсрэг ажилладаг агентлагуудтай харьцуулахад энэ төсвийн хэмжээ нилээд бага байж болох ч энэ тоог Монгол улсын бусад Яамдын төсөв дээр үндэслэн гаргасан гэж УИХ-ын Оюун ярьсан юм.

Авилгалын эсрэг ажиллах байгууллагад ажиллах хүмүүсийн нэрийг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд удахгүй нэрсийг дэвшүүлнэ гэж эх сурвалж мэдээлсэн.

Монгол улс НҮБХХ-ийн Авилгалын эсрэг Конвенцэд нэгдсэн Азийн тавхан орны нэг нь ч гэлээ Авилгалын Индексээр Монгол улсын зэрэглэл Авилгалын түвшнөөрөө хамгийн доогуур орсон Азийн 26 орны 15-д орсон юм байна.

Шинэчилсэн: ( Tuesday, 07 November 2006 )