MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
11 сарын 7, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Tuesday, 07 November 2006
Монгол банкинд тушаасан алт өмнөх оны мөн үеэс буурчээ

Алт олборлодог 124 аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд 2006 оны эхний арван сарын байдлаар 7710,9 кг алт олборлон Монгол банкинд худалдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5529,9 кг-аар буурчээ. Алт олборлолтын хэмжээгээр “Алтан Дорнод Монгол”, “Монполимет”, “Шижир алт”, “Гацуурт”, “Эм Жи Эйч” зэрэг аж ахуйн нэгж хошуучилжээ. Давхардсан тоогоор 136 гаруй иргэн 472,1 кг алт тушаасан нь өмнөх оныхоос 1117,2 кг-аар бага байна гэж Монгол банкнаас мэдээлэв. (Үнэн)

ХЗХ-ны хохирогчид АНУ-аас улс төрийн орогнол хүслээ

ХЗХ-ны хохирогчид өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч болон АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдад хандан цагаачлах улс төрийн орогнол олгохыг хүссэн өргөдөл гаргажээ. Энэхүү өргөдлийг бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны хохирогч 160 гаруй гэр бүл гаргасан байна. Өргөдөлд “Төрийн албан хаагчийн тухай хуулийн” 4.2.7-д заасан “Төрийн албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас учирсан хохиролыг төр хариуцан төлнө” гэсэн заалтыг төрийн дээд албан тушаалтнууд үл тоомсорлож бидний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа тул бидэнд цагаачлах эрх, улс төрийн орогнол олгоно уу гэсэн байна. (Өдрийн Сонин)

Ц.Нямдорж: Эдийн засгийн аргаар зээлийн хүүг бууруулах боломжтой

УИХ-ын дарга Ц.Нямдорж, дэд дарга Д.Лүндээжанцан нар Монгол банкны Ерөнхийлөгч А.Батсүхийг хүлээн авч уулзлаа. А.Батсүх Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байгаа явцын талаар танилцуулж, харилцан санал солилцлоо. УИХ-ын дарга Төв банк болон бусад банк, санхүүгийн байгууллагын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хүч анхаарлаа дайчлан ажиллахыг захисан байна. Мөн арилжааны банкууд болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж чадвал зээлийн хүүг бууруулах бололцоотой талаар зөвлөв. (Зууны Мэдээ)