| Бүх ард түмний Их хуралдай Төр засаг, Ашигт малтмалын талаар хэлэлцэв |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Monday, 06 November 2006 | |
Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн ойролцоогоор 1000 орчим иргэд Бүх Ард түмний анхдугаар Их хуралдай эхлэхэд Сүхбаатарын талбайд иргэний хөдөлгөөнүүдийн гишүүдтэй нэгдэж Монголын ашигт малтмалын тухай хууль тогтоомж болон Засгийн газрын хариуцлагын талаар үгээ хэллээ.
Уг хуралдайг нээсэн нээлтийн үгэндээ Ахмадын Чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан “Бид гурван асуудлыг хэлэлцэнэ. Монгол хүмүүсийн ашиг сонирхолд нийцэхгүй байгаа Ашигт малтмалын шинэ хууль, түүнийг хэрэгжилтийг зогсоох талаар бид авч хэлэлцэнэ.Мөн УИХ бас Ерөнхийлөгч Н.Энхбаярыг огцруулах талаар хэлэлцэнэ,” гэж хэлэв. Хоёр долоо хоногийн өмнө УИХ-аар санал хураалт явуулж Засгийн газрыг огцруулах боломжгүй гэж шийдвэрлэсэн бөгөөд Их хуралдайн үеэр иргэд авилгал, ядуурал болон ашигт малтмалын асуудлуудад чиглэсэн үгийг хэлж байсан юм.
Тэрээр мөн "Эрх мэдэлтнүүд уул уурхайн компаниудтай урт хугацааны гэрээ байгуулснаар санхүүгийн талаасаа ашиггүй, байгаль орчинд хохирол учруулж мөн ард түмний амьдрах нөхцөл улам муудах юм" гэж хэлэв. Уг үйл ажиллагааг зохион байгуулагчдаас санал асуулга явуулж байгаа бөгөөд энэхүү санал асуулгаар төрийн түшээд, албан хаагчдыг өөрсдийн иргэд нь хэрхэн үнэлж дүгнэдэг талаар харуулах юм гэж хуралдайг зохион байгуулагч, Улс төрийн сонины эрхлэгч Г.Уянга хэлсэн юм.
"Эрх мэдэлтнүүдийн ажил хийх чадавх жилээс жилд буурч байна. Дэлхийн банкны 2005 онд хийсэн судалгаагаар Монголын Засгийн газрын чадавх 1992 онд байсан тэр түвшин дээрээ хэвээрээ байна гэдэг нь харагдсан," гэж тэрээр ярьж байв. "Эрх мэдэлтнүүд өөрсдийн алдааг нуух зорилгоор Монголын амьдралын нөхцлийг улам дордуулж байна. Гэхдээ статистикаас харахад Монголын эдийн засаг жил бүр 5 хувиар өсч байна гэж байгаа. Гэтэл ард иргэдийн амьдралд ямар ч нөлөө алга," гэв. Монголын хамгийн том иргэний хөдөлгөөнүүдийн нэг болох Үндэсний Соёмбо хөдөлгөөн оролцохгүйгээ илэрхийлсэн байсан бөгөөд зарим иргэд уг үйл ажиллагааг зохион байгуулсныг сайшааж байв. УБ хотын Чингэлтэй дүүргийн 34 настай иргэн Б.Загдсүрэн хэлэхдээ “Би хувьдаа энэ хуралдайг маш сайн алхам болж байна гэж үзэж байгаа. Манай нийгэмд өөрчлөлтийн цаг үе хэдийнэ ирсэн байна. Би үүнийг бүрэн дэмжиж байна," гэж ярьсан юм. "Монгол бол маш жижиг хэмжээний орон гэж би бодож байна. Бүгд нийлээд бид чинь хоёрхон сая шүү дээ. Бид чинь хоёр тэрбум шүү дээ. Иймээс Монгол хүн бүрийн хэлж байгаа үг энэ үед үнэхээр чухал байна," гэв. Цагдаагийн ажилтнууд цугларсан хүмүүсийн дунд ажиллаж байсан бөгөөд тэд хэлэхдээ зохион байгуулагчид зохих зөвшөөрлийг авсан, энэ зөвхөн аюулгүй байдлын үүднээс хийж байгаа ажил, бид гурван өдрийн үйл ажиллагааг зогсоохгүй хэмээн мэдэгдэж байсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийгмийн хэв журмын хэсгийн дарга Дэд хурандаа А.Энхбаяр хэлэхдээ "Бүх Ард түмний Их хуралдайг зохион байгуулагчид ярьж хэлэлцсэн, тэгээд хуралдайн үеэрх Аюулгүй байдлын талаар хотын цагдаагийн газартай зөвшилцсөн байсан" гэж Даваа гаригт МонИнфод ярив. "Гэсэн хэдий ч Улаанбаатар хотын бүхий л цагдаагийн ажилтнууд бэлэн байдалд байгаа," гэв. Зохион байгуулагчидын хэлснээр 10 000 хүн оролцоно гэж таамаглаж байсан бөгөөд өнгөрсөн гурав хоногийн хугацаанд бараг 8 000 хүн санал асуулгад оролцсон, хуралдайн үеэр энэ тоо өснө гэж таамаглаж байгаа юм. "Оролцоно гэж үзсэн хүмүүсийн зөвхөн тал нь л өнөөдөр ирээд байна," гэж бүртгэл хийж байсан ажилтан хэлэв. All images copyright Luke Distelhorst
|
|
| Шинэчилсэн: ( Tuesday, 07 November 2006 ) |




Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн ойролцоогоор 1000 орчим иргэд Бүх Ард түмний анхдугаар Их хуралдай эхлэхэд Сүхбаатарын талбайд иргэний хөдөлгөөнүүдийн гишүүдтэй нэгдэж Монголын ашигт малтмалын тухай хууль тогтоомж болон Засгийн газрын хариуцлагын талаар үгээ хэллээ.




