MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
11 сарын 6, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Monday, 06 November 2006
М.Энхсайхан: Таван толгойг оросуудад өгөх нь зөв

Ирэх сард Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаа билээ. Айлчлалыг угтан өрнөж байгаа нэг чухал яриа нь Тавантолгойн тухай билээ. Хурлын үеэр айлчлалын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй Шадар сайд М.Энхсайхан Тавантолгойг лиценз эзэмшигчидээс нь хураан авч оросуудад өгөх нь зүйтэй гэсэн санал бүхий зүйл ярьсан хэмээн эх сурвалж мэдээлж байна. Харин гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон “үгүй ээ. Хятадуудад өгөх хэрэгтэй. Тэгвэл Монголын эдийн засагт оросуудаас ч илүү дорвитой нөлөө үзүүлж чадна” гэж ам зөрсөн сурагтай. (Ардын Эрх)

Их хуралдайг дэмжсэн жагсаал аймгуудад болно

МоАХ-ноос бүх ард түмний хуралдайг дэмжихээ илэрхийлсэн билээ. Өнөөдрийн хуралдайг хэрхэн оролцох талаарМоАХ-ны дарга Х.Баттулгаас тодруулахад “Ард түмний их хуралдайд оролцохоо бид албан ёсоор мэдэгдсэн. Энэ бол Монгол байх ёстой үзэгдэл. Ингэж байж л ард түмэн үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаагаа басхүү нийгэмд болохгүй байгаа зүйлийг төр засагт хүргэдэг” гэлээ. МоАХ-ны аймгууд дах салбарууд нь Ард түмний Их хуралдайг дэмжиж жагсаал хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Орхон-Уул, Хөвсгөл Увсад жагсаал хийхээ мэдэгдээд байгаа аж. (Өдрийн Сонин)

Монголбанк Засгийн газрын бондоор репо арилжаа хийлээ

Монголбанк Засгийн газраас ОХУ-д төлсөн их өртэй холбогдон бий болсон өөрийн эзэзмшиж буй урт хугацааны Засгийн газрын бондыг санхүүгийн зах зээлд эргэлтэд оруулах зорилгоор энэ сарын 1-нээс эхлэн арилжааны банкуудад репо нөхцөлтэйгээр арилжиж эхэллээ. Энэхүү репо арилжаа нь дотоод үнийн өсөлтийг хязгаарлаж байх мөнгөний бодлогын шинэ арга хэрэгсэл юм. Зарим тохиолдолд төв банкны үнэт цаасны оронд хэрэглэдэг. Мөн Засгийн газрын үнэт цаас нь санхүүгийн ялангуяа мөнгөний зах зээл дээр идэвхтэй арилжаалагддаг түргэн борлогддог санхүүгийн хэрэгсэл болох аж. (Зууны Мэдээ)