| 11 сарын 3, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Friday, 03 November 2006 | |
|
Төрийн бус
байгууллагынхан уул уурхайн чиглэлээр номын дуу сонсов
Олборлох салбарын ил тод байдлын төлөө эвсэлд-д нэгдсэн төрийн бус 16 байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтыг Нээлттэй Нийгэм форумаас өчигдөр зохион байгуулсан юм. Тэдэнд Олборлох салбарын ил тод байдлын санаачлага сэдвээр Нээлттэй Нийгэм форумын менежер Н.Дорждарь, Уул уурхайн гэрээ ба тогтворжилтын сан сэдвээр олон улсын хуульч Жое Бэлл нар лекц уншив. Тэд Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг олборлолт үйлдвэрлэлийнхээ талаар жилдээ ядаж нэг удаа олон нийтэд ил тод зарладаг болгоход хяналт тавьж байхаар боллоо. (Ардын Эрх) УИХ-ын эмэгтэй гишүүд өлсгөлөн зарласан бүсгүйчүүлтэй уулзжээ ХЗХ-ын хохирогчид Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад 19 хонож байна. Тэдний эрүүл мэндийн байдал тааруу байгаа тул эмч нар өлсгөлөнг нь хүчээр зогсоож, албадан эмчилгээнд оруулахаар завдсан байна. УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Туяа, Б.Мөнхтуяа нар өлсгөлөнг зарласан бүсгүйчүүлтэй уулзаж, сэтгэл санаагаар дэмжиж буйгаа илэрхийлж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөсөн гэнэ. Түүнчлэн хохиролыг төрөөс барагдуулах нь зүйтэй, гагцхүү ямар хэлбэрээр барагдуулж болох дээр зөвшилцөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. (Ардын Эрх)Их хуралдай болох өдөр хөгшчүүлийг амралтад явуулахаар бэлтгэж байгаа гэв Монголын Үндэсний Фронт хөдөлгөөнүүдийн нэгдлээс ингэж мэдэгдлээ. Их хуралдайг саармагжуулах янз бүрийн арга хэмжээ сүүлийн үед ихээр зохион байгуулж байгаагийн нэг нь МАХН-ы гишүүд өөр өөрсдийн тойргийн хөгшдийг амралтад явуулахаар график гаргасан явдал гэв. Гэхдээ эрх баригчид Их хуралдайг саармагжуулах арга хэмжээ авч байгаа ч хуралдайг зогсоож чадахгүй, биднийг маш олон хүн дэмжиж байгаа гэлээ. Их хуралдайд оролцох хүмүүст зориулж тэд 10 мянган мандат хэвлээд тарааж байна. Их хуралдайг зохион байгуулагчид санал асуулга явуулах дөрвөн оронтой утас ажиллуулж эхэлжээ. (Өдрийн Сонин) |







