| Хадгаламжийн банкийг хамгийн өндөр үнийг санал болгосон тендерт оролцогчод хувьчиллаа |
|
|
| Бичсэн: B. Bulgamaa | |
| Thursday, 02 November 2006 | |
Чингис Хаан банк, Оросын Братский ардын банк болон Монгол Даатгал ХХК-ийн консорциум дараагийн өрсөлдөгч болох Анод-Моннис Консорциумийн саналаас $1 сая ам.доллар илүүтэйгээр Хадгаламжийн банкны хувьчлалд ялалт байгууллаа гэж албаны хүмүүс Пүрэв гарагт мэдээлэв.
Чингис хаан банкны консорциум $20,1 сая ам.доллар санал болгосон байхад Анод-Моннис консорциум $18,71 ам.доллар харин Оросын Союз банк $18 сая ам.долларын санал ирүүлсэн юм. "Монгол улсын Засгийн газар болоод Төрийн өмчийн хороо нилээд сэтгэл хангалуун байна яагаад гэвэл өмнөх төрийн өмчид байсан банкуудаас илүү хамгийн өндөр үнээр Хадгаламжийн банкыг хувьчилж чадлаа. Худалдаа Хөгжлийн банкыг 12,5 тэрбум төгрөгөөр хувьчилж байсан бол Хаан банкыг 94 тэрбум төгрөгийн активтай байх үед нь 6 тэрбум төгрөгөөр зарж байсан. Харин Хадгаламжийн банкыг зөвхөн 54 тэрбум төгрөгийн автив хөрөнгөтэй байхад нь 23 тэрбум төгрөгөөр зарлаа" хэмээн Төрийн Өмчийн Хорооны дарга Д.Сугар Пүрэв гарагт мэдэгдлээ.
Тэрээр мөн "Энэ хувьчлал ямар нэг маргаангүй, шударгаар явагдаж дууслаа" гэж тэрээр нэмж хэлэв. Хадгаламжийн банк Монголын хамгийн сүүлчийн төрийн өмчийн банк байсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа энэ үед хувьчлагдлаа гэж Чингис хаан банкны консорциумын гишүүд ярьж байлаа. "Өмнөх банкуудын хувьчлалын үнээс Хадгаламжийн банкны хувьчлалын үнэ арай илүү өндөр байсан. Гэхдээ энэ төслийн хөрөнгө оруулагчид Монгол улсын эдийн засгийн орчинд итгэж байгаа юм" гэж Чингис хаан банкны консорциумын Шүүгч-хууль-д гэдэг зөвлөх компанийн захирал Даниэл Махони ярив. "Одоо Монгол улсын эдийн засгийн өсөлтйн түвшин жил бүр 5-10 хувиар өсөж байна. Энэ бол маш тааламжтай орчин учраас гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаа юм" гэж Махони тэмдэглэв. Хадгаламжийн банкны хувьчлалд таван байгууллага өрсөлдсөн бөгөөд Капитрон банкны консорциум болон Худалдаа Хөгжлийн банкны тендерийн санхүүгийн сонголт хийхээс өмнө техникийн саналаас хасагдсан юм. Яагаад гэвэл Төрийн Өмчийн хороо, Монгол банк, Санхүү Эдийн засгийн яам болоод Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас тэднийг тендерт оролцохыг нь зөвшөөрөөгүй бөгөөд өнөөдрийн эцсийн шалгаруулалтад гурван банк л үлдсэн байсан юм. "Хоёр тал өнөөдөр гэрээнд гарын үсэг зурах гэж байна, Чингис хаан банкны консорциум нэг сарын хугацаанд Монгол улсад мөнгийг төлсөний дараа бүх үйл явц дуусгавар болно" гэж Төрийн өмчийн Зохион байгуулалт, Хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддорж ярив.
All Images Copyright: Luke Distelhorst
|




Чингис Хаан банк, Оросын Братский ардын банк болон Монгол Даатгал ХХК-ийн консорциум дараагийн өрсөлдөгч болох Анод-Моннис Консорциумийн саналаас $1 сая ам.доллар илүүтэйгээр Хадгаламжийн банкны хувьчлалд ялалт байгууллаа гэж албаны хүмүүс Пүрэв гарагт мэдээлэв.



