| А.Батсүх Монгол банкны дараагийн Ерөнхийлөгчөөр томилогдлоо |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Thursday, 02 November 2006 | |
|
Эдийн засгийн Байнгын Хорооны дүгнэлтийг уншиж танилцуулсны дараа УИХ-ын нийт 44 гишүүн байлцсанаас асуудлыг хэлэлцэж А.Батсүхийг Монгол банкны шинэ Ерөнхийлөгчөөр томилох асуудлаар санал хураав.
Бараг н\л тууштай дэмжсэн гэж болохоор нийт 44 гишүүдийн 30 нь А.Батсүхийг томилох саналыг дэмжиж, МАХН-ын нэг гишүүн мөн нэг бие даан нэр дэвшсэн гишүүн болоод АН-ын гишүүд нийлээд зөвхөн 14 гишүүн татгалзсан санал өсчээ. " УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар санал явуулж Монгол банкны одоогийн тэргүүн дэд Ерөнхийлөгч А.Батсүх дараагийн Ерөнхийлөгчөөр 68,2 хувийн саналын дэмжлэгтэйгээр сонгогдлоо" гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Ж.Нэргүй мэдээлэв. "Эдийн Засгийн Байнгын хорооны гишүүн Т.Очирхүү хэлэлцүүлэг, санал хураалтын эхэнд А.Батсүхийн намтарыг танилцуулан байнгын хорооны дүгнэлтийг унишж танилцуулсан" гэж тэрбээр ярив. Монгол банкны Ерөнхийлөгчид УИХ-ын дарга Ц.Нямдоржийн саналаар нэр нь дэвшээд байсан А.Батсүхийг томилох асуудлаар Эдийн засгийн Байнгын хороо Мягмар гарагийн орой хуралдсан юм. Гэвч хуралдааны үеэр санал хуваагдаж нийт 12 гишүүн байлцсаны зургаа нь байнгын хороон дээр түүнийг томилохоос татгалзсан юм. Монголын эдийн засгийн гол дэмжигч хүч болох бондыг олон улсын зах зээлд нэвтрүүлэх ажлыг санаачилсан О.Чулуунбат буюу ажлаа өгч байгаа Ерөнхийлөгч энэхүү асуудлыг шинэ томилогдож байгаа Ерөнхийлөгч ихээхэн дэмжихүү эсвэл үгүй гэдгийг мэдэхгүй байгаа болохоор ямар нэг санал дүгнэлт алга байна гэж ярьж байсан.
УИХ-ын чуулганы хуралдаанаар олонхийн санал авч томилогдоод байгаа А.Батсүхийг УИХ дах АН-ын зөвлөлийн гишүүдийн дэмжихгүй гэсэн байр суурийг тус намын зөвлөлийн дарга Л.Гансүх Лхавга гарагт мэдэгдэж байсан билээ. |







