MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
11 сарын 2, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Thursday, 02 November 2006
Японы иргэний гэрт нь хөнөөжээ

60 гаруй насны японы иргэнийг гэрт нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өчигдөр гарлаа. Сүхбаатар дүүргийн нутагт орон сууц түрээслэн суудаг “Жайка” олон улсын байгууллагын ажилтан, ОНРТ-ийн сайн дурын ажилтан Тавасакигийн гарыг нь хүлж, нүүр амыг нь скочдож амийг нь егүүтгэснийг цагдаагийнхан олжээ. Гэрээс нь мөнгө төгрөг үнэт зүйлс алдагдсан бололтой. Аллага шөнө дунд гарчээ. Одоогоор гэмт хэрэгтнийг тогтоогоогүй байгаа ч сэжиг таамаглал байгаа аж. (Өдрийн Сонин)

Нуурын уснаас хордсон ямааг нөхөн төлөв

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Хонхор дэрс гэдэг газраас алт олборлодог Хятадын “Цагаан цахир гоулд” компани алт угаадаг нуурандаа амонит тэсэлж устгаснаас болж, нуурын уснаас ундаалсан нэг хотны 64 ямаа хордож үхсэн тухай мэдээлсэн. Тус компани ямаа тус бүрийг 60 000 төгрөгөөр тооцож малчны хохиролыг барагдуулжээ. Мөн компанийн үйл ажиллагааг түр зогсоон, нуурыг хамгаалалтад авч, усыг шинжилж байна. Уул уурхайн зориулалттай тэсрэх бодисыг зөвшөөрөл авч тусгай хяналт дор устгах ёстой аж. (Өнөөдөр)

Иргэний Зориг нам яамдын тоог 9 болгохыг уриаллаа

Иргэний Зориг нам буюу Сүүдрийн засгийн газраас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, эдийн өсөлт, улсын төсвийн талаарх байр сууриа илэрхийллээ. Тэд нийт найман зүйлийг санал болгохоор болсоны нэг нь яамдын тоо хэтэрхий олон байгаа цөөлөх асуудал байсан юм. Төрийн яамдыг цөөрүүлж ес болгох төр захиргааны байгууллагын ажил үүргийн давхардлыг арилгаж, хөгжлийн бодлогыг нэг цэгт төвлөрүүлэх талаар Сүүдрийн Засгийн газраас санал болгож байгаа юм. (Ардын Эрх)

Шинэчилсэн: ( Thursday, 02 November 2006 )