MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Хадгаламжийн банкны Хувьчлалын Ялагчийг тодруулна Хэвлэ Имэйл
Бичсэн: B. Bulgamaa   
Wednesday, 01 November 2006
Хадгаламжийн банкны хувьчлалаар явуулсан тендерийн ялагчийг маргааш 10 цагт Төрийн Өмчийн хорооны байрны уулзалтын танхимд тодруулна гэж Засгийн газрын ажилтнууд Лхавга гаригт мэдэгдэв. 

Төрийн Өмчийн Зохион байгуулалт, Хувьчлалын газрын Дарга Ц.Нанзаддорж "Хадгаламжийн банкны хувьчлалд хэн хамгийн өндөр үнийг санал болгосон тэр ялна" гэж ярьсан юм.

"Шинжүүр бол нилээд тодорхой байгаа" гэж хэлэв.

Төрийн Өмчийн Хороо 100 хувийн төрийн мэдэлд байсан Хадгаламжийн банк ХХК-г худалдах олон улсын нээлттэй тендерийг  хоёр сар гаруй хугацааны өмнөөс зарласан билээ. Хадгаламжийн банкны хувьд санал болгож байгаа хамгийн доод үнэ нь 12 тэрбум төгрөг юм.

"Санал болгож байгаа үнийн хамгийн доод хэмжээ нь Хадгаламжийн банкны нийт актив хөрөнгөөс их байхаар оруулсан яагаад гэвэл энэ банк том институц биш. Дунд зэргийн л банк. Гэхдээ энэ хувьчлах үнэ хамгийн багадаа 1,5 дахин өсөх боломжтой" гэж Нанзаддорж хэлсэн юм.

Тус газрын ажилтнууд хэлэхдээ хувьчлалын үйл явцад ямар ч асуудал гараагүй гэж ярьж байлаа.

Мөн Нанзаддорж "Хувьчлалын үйл явцын шат дамжлаг бүрт мөн сонгох ажиллагааны техникийн асуудлууд дээр ямар нэг алдаа байхгүй гэдэгт итгэж байгаа. Бид энэ хувьчлалын техникийн бүхий л зүйл хоёр жил бэлтгэсэн. Энэ бэлтгэл ажил нь өмнө нь болж байсан бусад банкуудын хувьчлалын бэлтгэл ажлаас илүү урт хугацаанд явагдсан. Бид банкийг хувчлах туршлага сайтай. Худалдаа Хөгжлийн Банк, Хаан банк болон Капитал банкны төрийн өмчийн 7 хувийг бид хувьчилж байсан. Эдгээр банкууд бол Хадгаламжийн банкнаас том банкууд" гэж ярьж байсан юм.

"Төрийн Өмчийн Хороо энэ Хадгаламжийн банкны хувьчлалаас гарах хоёр үр дүнг бид хүлээж байна. Нэг нь бол мэдээж хамгийн өндөр үнэ бөгөөд хоёр дах тендерт оролцогчийн үнээс 200 хувиар илүү байх үнэ юм," гэж хэлэв.

Хувьчлал явуулж байгаа зарим нэг зорилго нь бол зээлийн салбарыг сайжруулах, Монгол улсын иргэнд урт хугацааны зээл олгох зэрэг явдал мөн гэж албаны хүмүүс тайлбарлав.