| Монгол банкны Ерөнхийлөгчийн асуудлыг Пүрэв гарагт хэлэлцэнэ |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Wednesday, 01 November 2006 | |
|
Эдийн засгийн Байнгын Хорооны хуралдааны үеэр гишүүд Монгол банкны Ерөнхийлөгчийг томилох эсэх дээр санал хураалт явуулав. Нийт 12 гишүүн байлцсанаас зургаан гишүүн нь Монгол банкны одоогийн тэргүүн дэд Ерөнхийлөгч А.Батсүхийг дараагийн Ерөнхийлөгчид томилоход татгалзсан хариу өгсөн юм.
Төрөөс 2007 онд авч хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар УИХ-аар авч хэлэлцэж байгаатай холбогдуулан Монгол банкны одоогийн Ерөнхийлөгч О.Чулуунбат улс орны мөнгөний нөхцөл байдал болоод ирэх жилийн мөнгөний талаар авч хэрэгжүүлэх бодлогын төслийн талаар танилцуулга хийсэн юм. УИХ дах АН-ын гишүүн Э.Бат-Үүл "УИХ дах АН-ын бүх гишүүд А.Батсүхийг Монгол банкны Ерөнхийлөгчөөр томилох саналыг дэмжихгүй гэдэг нь үнэн. Бид мөн О.Чулуунбатыг ч дахин томилох асуудлыг дэмжихгүй юм" гэж ярьсан. "Бид тэд олон үндэслэл шалтгаанаар хариуцлага тооцох хэрэгтэй, тухайлбал тэд удирдлага болохынхоо хувьд ХЗХ-ын үйл ажиллагааг хянах үүргээ хангалтгүй биелүүлсэн юм" гэж мөн ярилаа. Гэсэн хэдийн УИХ дах МАХН -ын гишүүд дараагийн зургаан жилийн хугацаанд Монгол банкны Ерөнхийлөгчөөр А.Батсүхийг томилох саналыг тэд оруулсан гэж мэдэгдэж байгаа юм. "УИХ дах МАХН-ын бүлэг Батсүхийн нэрийг дэвшүүлсэн учраас бид саналаа өгнө," гэж УИХ дах МАХН-ын гишүүн Д.Лүндээжанцан бидэнд Лхавга гарагт ярьж байлаа. Шинэ Ерөнхийлөгчийн томилгооны асуудлыг хэлэлцэж санал хураалтыг явуулахаар Пүрэв гарагт төлөвлөөд байгаа. "УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хуваариар Монгол банкны шинэ Ерөнхийлөгчийн томилгооны асуудлыг Пүрэв гарагийн 10 цагт авч хэлэлцэхээр төлөвлөөд байна" гэж УИХ-ын тамгын газрын хуулийн хэлтсийн ажилтан ярив. Мөн тэрээр хэлэхдээ "Монгол банкны шинэ Ерөнхийлөгчөөр А.Батсүхийг томилох эсэх талаар хуралдсан Эдийн засгийн Байнгын хорооны хуралдааны дүгнэлтийг тус хорооны дарга Л.Гантөмөр хэлэлцүүлэг, санал хураалтын эхэнд уншиж танилцуулна" гэж хэлэв.
|







