MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Айвенхоу нүүрс олборлолт саатаж 2007 оны 2-р хагасын сүүлээр эхлэнэ хэмээн таамаглаж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Wednesday, 01 November 2006
Ашия Гоулд Айвенхоу Майнз компанийн нүүрсний хэсэгтэй нэгтгэн байгуулсан компани Монголын охин компанид олгох нүүрсний хайгуулын лиценз олголт хоёр дах удаагаа хойшлогдлоо гэж Айвенхоугийн ажилтнууд Лхавга гаригт мэдээллээ.

"Хэлэлцээ хийх хугацааг сунгаж байгаа" гэж Айвенхоугийн нүүрсний хэлтсийн ерөнхийлөгч Жен Уасати МонИнфод Лхавга гарагт ярьсан юм.

Гэсэн ч хоёр удаагаа хэдий хэр хугацаагаар сунгасан нь хараахан тодорхойгүй байгаа юм.

Өнгөрсөн 4-р сард 35 хайгуулын лицензийг шилжүүлэх ажлыг гүйцэтгэх холбоотойгоор жижиг хайгуулын компанийн хувьцааны нилээд их хэмжээний хувьд Айвенхоу Монгол дах өөрийн нүүрсний хэлтэсээ Ашия Гоулдтай солилцох талаар мэдэгдэж байсан.

"Бид одоо шийдвэр гаргах шатандаа ажиллаж байна" гэж ҮХЯ-ны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Даваадорж ярьсан юм.

"Хэрэв Монгол улсын хууль дүрэм зөрчөөгүй бол бид лицензийг нь олгоно," гэж хэлэв.

Уг хэлэлцээрээр Ашия Гоулд дах Айвенхоугийн эзэмших хэмжээ ойролцоогоор 47 хувиас 90 хувь болж өсөх юм.

2006 он дуусахаас өмнө Нарийн Сухайтаас нүүрс олборлоно гэж итгэж байгаа талаараа өмнө нь мэдэгдэж байсан Айвенхоу компани хайгуулын лиценз шилжүүлэх ажил хийгдсэний дараа олборлолтын диценз авах хүсэлтээ тавих бөгөөд тоног төхөөрөмжөө захиалаад гүйцэхэд үйл явц дор хаяж 2007 оны 2-р хагас хүртэл саатах юм.

Айвенхоугийн өмнө нь гаргаж байсан судалгаануудаар эхний жилд 1 сая тонн нүүрсийг олборлож, түүнийг эхний таван жилийн олборлолтоор 4 сая тонн болгон нэмэгдүүлэх, нүүрсний уурхайгаас зөвхөн 45 километрт орших Хятад улс руу экспортод гаргах боломжтой талаар харуулсан байдаг байна.

"Хятад улс руу чиглэсэн Нарийн Сухайтын байршлаас үзэхэд тэр бүс нутагт дэд бүтэц үнэхээр байхгүй байгаагаас нүүрсийг хойшоо юмуу зүүн тийшээ тээвэрлэх нь эдийн засгийн хувьд алдагдалтай байх болно" гэж Айвенхоугийн нүүрсний ажилтан Денис Лиуекс ярьж байлаа.

"Логикоор бодоход хамгийн ойрхон зах зээл бол өмнө зүг буюу Хятад. Бид замыг сайжруулах, төмөр замын сүлжээнүүдийг боломжийг эрж хайж байна," гэж хэлэв.

Айвенхоугийн тэргүүлэх хөгжлийн төсөл болох Рио Тинто PLC одоогоор боловсруулж байгаа нилээд том хэмжээний зэсийн - Оюу толгой уурхайн хувьд өөрсдийн уурхайн ажиллагаанд ашиглах уурхайн цахилгаан станц шаардлагатай байгаа гэж  Айвенхоу мэдэгдэж байсан. 

Орос болон Хятад улс руу экспортоор гаргадаг мөн Монгол улсын цахилгааны нөөцийг нэмэгдүүлэхүйц ойролцоогоор 10 ГВ-ийн хүчин чадалтай нүүрс түлдэг гурав буюу хэд хэдэн цахилгаан станцыг Говийн бүс нутагт барихаар төлөвлөж байгаагаа Үйлдвэр Худалдааны Яамнаасзарласан билээ.

Шинэчилсэн: ( Wednesday, 01 November 2006 )