| 11 сарын 1, 2006 |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Wednesday, 01 November 2006 | |
|
Хөдөлгөөнүүдийн эсрэг байгуулагдсан хөдөлгөөн
Өчигдөр Их монгол нэртэй хөдөлгөөн Төрсөн өдрөө зарлаж түүнийхээ хажуугаар иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийг үгүйсгэлээ. Үндсэн хуулиа сахин хамгаалж, төрт ёсоо дээдлэе хэмээн уриалгатай чөлөөнд байгаа С.Баатар тэргүүтэй, хурандаа Х.Цогтбаатар нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Хөдөлгөөнүүдийг үгүйсгэсэн энэ хөдөлгөөн нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж төр засагт оновчтой зөв санаа санал болгохоор зорьж ажиллах гэнэ. Өнөөгийн нийгэмд улам бүр тогтворгүй байдал үүсгэхээр иргэний хөдөлгөөнүүд турхирч байна гэж тэд үзэж байна. (Өдрийн Сонин) Нэр дэвшигч А.Батсүхыг дэмжсэнгүй бас унагасангүй УИХ-ын дарга Ц.Нямдорж Монголбанкны томилгооны асуудлыг яаралтай шийдвэрлэх саналыг өчигдөр дахин хөндсөн юм. Төв банкны “чөлөөлөгдөж буй ерөнхийлөгч О.Чулуунбат, ерөнхийлөгчид нэр дэвшигч буюу одоогоор тус банкны тэргүүн дэд захирал А.Батсүхээс гадна тэндхийн бүхий л удирдах ажилтнууд нь байнгын хорооны хуралдаанд хүрэлцсэн ирсэн байсан юм. УИХ-ын дарга Ц.Нямдорж Монголбанкны ерөнхийлөгчид А.Батсүхийг нэр дэвшүүлснийг мэдэгдэж шууд санал хураасан байна. Эдийн засгийн байнгын хорооны 12 гишүүний зургаа нь нэр дэвшигчийг дэмжиж тал нь А.Батсүхийн төлөө гар өргөсөнгүй. Байнгын хорооны санал ийн талцсан нь нэр дэвшигчийг унасанд тооцохгүй гэнэ. Бас 50-иас дээш хувийн санал авч байж дэмжигдэх ёстой учраас нэр дэвшлээ гэж хэлэхэд хэцүү. Тиймээс олонхийн санал авч чадаагүй бас ”унаагүй” А.Батсүхийн асуудлыг байнгын хорооны дүгнэлттэй нь цуг ирэх УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. (Ардын Эрх) Авлигатай тэмцэхэд 582 сая төгрөг төсөвлөжээ Авлигын эсрэг хуулийг Мoнгол улс даяар өнөөдрөөс мөрдөж эхэллээ. Олон намын төлөөлөл бүхий парламентад жил шахам дуншиж байж баталсан энэ хууль авлигатай бодитой тэмцэхэд бамбай мэт түшиг болно гэж олон нийт найдаж байна.Манай улс өнгөрсөн онд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцэд элсч энэ жил бие даасан хуультай болсныг гадаар ертөнц талархан хүлээн авсан. Гэхдээ хууль хүчин төгөлдөр болсноор авлига ор мөргүй алга болчих юм шиг санаж боломгүй. Цаг ямагт авлигатай нэр холбогдож явдаг улстөрчид шинээр байгуулах Авлигатай тэмцэх газрын даргын суудлын төлөө ил далд толхилцож байгаа нь нууц биш. Уг нь хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгосноор УИХ томилох учиртай. Хэвлэлд гарч байгаа мэдээллээс үзвэл шинээр байгуулах газрын даргаар ЦЕГ-ын дарга генерал Д.Сандаг-Очир томилогдох магадлал өндөр байгаа юм. “Хоёр тэрбум төгрөгөөр шоу хийж Засгийн газарт өртэй хувийн компанид тал засдаг хэрнээ авлигатай тэмцэхэд 582 сая төгрөг төсөвлөж байгаа нь утгагүй хэрэг. Ингэж гар татах юм бол Авлигатай тэмцэх бие даасан байгууллага байгуулсны хэрэг гарахгүй” хэмээн бухимдангуй яваа гишүүн ч Төрийн ордонд байна. (Өдрийн Сонин)
|







