| Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсрэг явуулсан цагдаагийн үйл ажиллагааг эсэргүүцэж байна |
|
|
| Бичсэн: B. Bulgamaa | |
| Tuesday, 31 October 2006 | |
|
Нийслэлийн цагдаагийн газар сэтгүүлчдийн эрх
чөлөөнд халдсан гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдэгдэл, нэхэмжлэлийг
цагдаагийн дээгүүр албаны хүмүүс бид зөвхөн хуулийн хүрээнд ажилласан хэмээн
мэдэгдэж эсэргүүцлээ.
Мягмар гарагт Монгол улсын Глоб Интернэшнл ТББ Цагдаагийн Ерөнхий Газрын дарга М.Ганболдод эдгээр хэргийг нухацтай авч үзэн сэтгүүлчдийн эрхийг зөрчсөн цагдаа нарт арга хэмжээ авахыг шаардсан албан бичиг илгээсэн байна. 10-р сарын 28-нд иргэдийн хөдөлгөөний төлөөлөгчид Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасанг суллахын тулд Улаанбаатар хотын төв замын уулзварыг 10 цагаар хаасан юм.10-р сарын 29-нд шөнийн 1 цагийн үед цагдаа нар уулзвар дээр барьсан гэрийн эргэн тойронд зогсож байсан иргэдийн хөдөлгөөний төлөөлөгчид рүү дайрсан. Өдрийн сонины сэтгүүлч Б.Хажидмаагийн бидэнд мэдээлснээр тэрээр шөнийн 12 цагийн үед хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааны зургийг авахаар өөр нэгэн сэтгүүлчтэй хамт ажиллаж байсан Өдрийн сонины гэрэл зургийн сурвалжлагчийн дуудлагаар тэнд очжээ. Тэднийг жагсагчид руу хоёр эгнээгээр дайрч байсан цагдаагийнхан угтсан гэж Монинфод Мягмар гарагт мэдэгдсэн юм. “Цагдаагийн ажилтнууд хөдөлгөөний төлөөлөгчид буюу эхлээд Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан дараа нь Ногоон намын тэргүүн О.Бум-Ялагч, манай сэтгүүлчдийн нэг Г.Эрдэнэбат, эцэст нь гэрэл зургийн сурвалжлагч Я.Аранжинбаатарыг цагдаагийн машин руу чирч байхыг бид гэнэт харсан юм”. “Аранжинбаатар зургийн аппаратаа бидэнд өгөхийг оролдсон боловч цагдаа булаан авч эвдэлсэн бөгөөд энэ балмад явдлыг харуулсан нэг л зураг үлджээ.” Эрдэнэбат “Цагдаа нар биднийг баривчилж хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаанд бид яаж оролцсон тухай мэдүүлэг авч үүрийн 4 цагийн үеэр суллан явуулсан” гэж хэлсэн юм. Цагдаа нар сэтгүүлчдэд ажлаа хийж байгаа хүмүүс хэмээн тайлбарлах ямар ч боломж олгоогүй бөгөөд тэднийг зодож баривчилсан гэж тэд ярьж байна. Гэвч цагдаа нар нэмэгдэл хүч хэрэглэснийг үгүйсгэж байна. Цагдаагийн Ерөнхий Газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Даваахүү Монинфод хэлэхдээ “Цагдаа нар хүчин төгөлдөр хууль журмын дагуу жагсаал цуглааныг тараасан. Цагдаа хэн нь сэтгүүлч болохыг мэдээгүй тул Захиргааны хариуцлагын тухай хуулийг зөрчсөн хүмүүстэй хамт сэтгүүлчдийг барьсан нь үнэн” гэв. Нэрээ мэдэгдэхийг хүсээгүй үйл ажиллагаанд оролцсон цагдаагийн дээгүүр албаны ажилтан жагсагчдийн үйл ажиллагааг хууль зөрчсөн хэмээв. “Цагдаа нар зөвхөн Өдрийн сонины сэтгүүлчдийг баривчилсан байж таарахгүй. Гэвч жагсаал цуглаанд оролцсон иргэн л тул тэднийг баривчлах эрх цагдаад бий. Хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаа хууль бус байсан. Цагдаа хууль зөрчсөн хүмүүсийг хорьж саатуулах эрхтэй.” Даваа гарагт Өдрийн сонин хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдийн эрхийн эсрэг үйл ажиллагааг зогсоохыг эрх баригчдаас шаардсан билээ. Монголын нэгдсэн сэтгүүлчдийн эвлэл “Энэ нь бодит мэдээллийг хүмүүст хүргэхээр ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдсан балмад үйлдэл бөгөөд нөгөө талаараа хэвлэл мэдээлийн эрх чөлөөг боомилох оролдлого юм” гэсэн мэдэгдэл гаргалаа. |







