MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Г.Баасан торгууль төлсөний дараа суллагдав Хэвлэ Имэйл
Бичсэн: B. Bulgamaa   
Friday, 27 October 2006
Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасанг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн түр саатуулах төвөөс Баасан гаригийн үд дунд сулласан гэж албаны хүмүүс мэдээлжээ.

"Надтай холбоотой хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Ц.Батсуурь шийдвэрлэж, захиргааны хэргийн хуулийн дагуу 20,000 төгрөг ноогдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын түр саатуулах төвөөс намайг суллаад байна" гэж Г.Баасан МонИнфид мэдэгдэв.

"10-р сарын 28-ны өдөр намайг Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын байрны ойролцоо зогсож байхад баривчлан авч явсан тэгээд хэн намайг баривчлуулах тушаал өгснийг одоо хүртэл мэдэхгүй байна" гэж тэрээр хэлсэн юм.

Пүрэв гаригт болсон жагсаал дээр Дэд хурандаа Ганбаатар Засаг даргын Тамгын газрын байранд ажилаа хийж байсан Төрийн хамгаалалтын албаны ажилтныг Баасан цохисон бөгөөд бусад ажилчдын хувцасыг урсаны улмаас түүнийг баривчилсан хэмээн ярьж байсан юм.

Баасан үнэхээр тийм үйлдэл хийсэн гэдгийг үгүйсгэсээр байгаа бөгөөд цагдаа андуурсан байх гэж үзэж байгаа юм.

"Би 10-р сарын 9-ний өдөр Засаг дарга Ц.Батбаяр болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Болормаа нартай уулзах үеэрээ Засаг даргын Тамгын газрын байранд ямар ч цагдаагийн албан хаагчийг цохиогүй, гэвч Ахмадын Чөлөөт холбооны зарим нэг гишүүд намайг тийшээ орохоос өмнө цагдаагийн ажилтнуудтай ноцолдсон" гэж Баасан ярив.

Тус хэргийн тухай сонссон Ц.Батсуурь Баасангийн эсрэг нотолгоо байхгүй, тус төлөгдсөн торгууль бол зөвхөн цагдаа болон шүүхийн гаргасан зардлын төлбөр юм гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.

"Баасан ямар ч цагдаагийн хувцас ураагүй нь тогтоогдсон, гэхдээ шүүхэд зарлан дуудсан албан шаардлага бичигт цагдаагийн ажилтнуудын зарим хувцсыг ахмадууд урсан гэж бичсэн байсан" гэж шүүгч Батсуурь МонИнфод ярьсан юм.

"Тэрээр цагдаагийн ажилд хүндрэл учруулсан гэдэг үндэслэлээр 20,000 төгрөгөөр торгуульсан. Энэ мөнгийг тэрээр төлсөн байгаа, хэргийг хаасан гэхдээ хэн Баасанг баривчлах тушаал гаргасныг мэдэхгүй байна" гэсэн юм.

Баасан түр саатуулах явцад гол санаа зовоож байгаа асуудал бол түүний эрүүл мэндэд ихээхэн санаа зовж байна гэж жагсагчид мэдэгдээд түүнийг даруй суллахыг шаардаж байсан юм. Гэхдээ Баасан суллагдах үеэрээ түүний эрхэнд халдаагүй гэж мэдэгдсэн байна.

"Би түр саатуулах төвд өгсөн ямар ч хоолыг идэхээс татгалзсан. Байцаагчид миний эрхэнд халдаагүй, тэд хоёр өдрийн турш Төрийн хамгаалалтын ажилтнуудын ажилд яагаад төвөг удсан талаар надаас асуусан" гэж Баасан ярьсан юм.

Мөн тэрээр "Би баригдахаасаа өмнө цагдаагаас ямар нэг албан ёсны анхааруулга юмуу ямар нэг дуудлага хүлээж аваагүй баригдсан" гэж ярив.

 

Шинэчилсэн: ( Monday, 30 October 2006 )