MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Иргэний Хөдөлгөөнүүд: Г.Баасанг суллах ёстой гэв Хэвлэ Имэйл
Бичсэн: B. Bulgamaa   
Thursday, 26 October 2006
protest 005miИргэний хөдөлгөөнүүдийн тэргүүнүүд болон жагсагчид Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасанг хорьж саатуулаад байгааг буруушааж, түүнийг даруй суллахыг шаардан Засгийн газрын ордон руу дайрч Улаанбаатар хотын төв замыг үдээс эхлэн бүхэл оройн туршид хаасан байна.

Баасантай хамтран ажиллаж байгаа, Улс төрийн сонины эрхлэгч Г.Уянга “Олон ахмадууд, иргэдийг төлөөлж байсан Г.Баасанг хорьж саатуулсан нь Төрийн түшмэдүүдийн зүгээс хоёр долоо хоногийн дараа болох гэж байгаа Бүх ард түмний Их хуралдайг зогсоох гэсэн оролдлого гэж бүх иргэд, иргэдийн хөдөлгөөнүүд үзэж байна” гэж МонИнфод Пүрэв гаригт өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Active Image

Тэрээр “Бид Баасан гуайг сулласан үед л тэмцлээ зогсооно,” гэж хэлэв.

Баасанг олон нийтэд ямар ч мэдээлэл өгөлгүйгээр Лхавга гаригийн орой цагдаа нар баривчилсан бөгөөд Иргэний хөдөлгөөнүүдийн тэргүүн нартай холбогдохыг хязгаарласан гэж Уянга ярьсан юм.

Гэсэн хэдий ч, цагдаагийн ажилтнууд хэлэхдээ мөрдөн байцаалт явагдаж байгаа, Баасанг амралтын өдрүүд хүртэл саатуулна гэж хэлсэн.

Өөрийнхөө овгийг хэлэхээс татгалзсан Дэд хурандаа Ганбаатар хэлэхдээ “Баасанг төрийн хамгаалалтын ажилтан руу дайрсан учраас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст байцааж байгаа бөгөөд цагдаа түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг тэрээр мэдээгүй байсан,” гэж иргэний хөдөлгөөнүүдийн хэвлэлийг төлөөлсөн хүмүүст ярьсан юм.

Active Image“Баасанг 72 цаг хүртэлх хугацаагаар саатуулах боломжтой. Прокурор энэ хэргийг шалгаж, шийдвэрээ гаргана” гэж хэлсэн юм.

Иргэний хөдөлгөөнүүд Баасанг даруй суллахыг шаардсан бөгөөд хотын хамгийн завгүй хөдөлгөөнтэй байдаг уулзвар болох төв шуудангийн өмнөх уулзвар дээр гэр барьж оройн турш хотын төвийн замын хөдөлгөөнийг хаасан юм.

Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар хэлсэн үгэндээ “Бидний шаардлага бол Баасанг энд харж, түүнтэй уулзах явдал мөн! Хэрэв цагдаа нар түүнийг суллавал бид хуулийн хүрээнд түүний өмнөөс хариуцлага хүлээнэ,” гэж мэдэгдэж байсан.

Тэрээр мөн “Хорьж саатуулах явцад болон хүмүүс маш их гэмтэж бэртэж байдаг учраас бид түүний аюулгүй байдлын талаар санаа зовж байна. Цагдаагийн үүрэг бүхэлдээ өөрчлөгджээ. Одоо тэдний үүрэг бол авилгачид, луйварчид, хулгайчдыг хамгаалдаг болж. Үнэндээ цагдаа иргэдийн төлөө ажиллах хэрэгтэй байна,” гэсэн юм.

Жагсагчид Засгийн газрын ордны хаалгыг эвдлэх гэж оролдож байх үед, УИХ Засгийн газрыг огцруулах эсэх дээр санал хураалт явуулж байсан бөгөөд Засгийн газрыг огцруулахгүй гэсэн тэдний шийдвэрийг иргэний хөдөлгөөний гишүүд буруушааж байсан юм. (with additional reporting by Luke Distelhorst)

All images copyright Luke Distelhorst

protest 059mi af 010mi

 

Шинэчилсэн: ( Friday, 27 October 2006 )