MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
УИХ-ын санал хураалтаар Засгийн газрыг огцруулсангүй Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Thursday, 26 October 2006
Бараг л бүтэн хоёр өдөр хуралдсан УИХ-ын хэлэлцүүлэг маргааны дараа Ерөнхий сайд М.Энхболдын 9 сар ажилласан кабинетийг огцруулах гэсэн Ардчилсан намын санал дээр УИХ санал хураалт явуулан, Үндэсний Эв нэгдлийн Засгийн газрыг огцруулахгүй байхаар тогтов.

Нийт 68 гишүүн нэгдсэн хуралдаад байлцсанаас зөвхөн 22 гишүүн буюу АН-ын бүх гишүүд огцруулах санал өгсөн бол 46 гишүүд Засгийн газрыг огцруулахгүй гэдэг дээр санал өгч тогтсон байна.

УИХ дах АН-ын гишүүд МАХН-ын гишүүд болон кабинетийн гишүүдийг өөрсдийн албан тушаалдаа дэндүү их ашиг сонирхолын зөрчилтэй мөн хариуцлагын тогтолцоо дутагдалтай байгаа талаар ярьж байсан юм.

Пүрэв гаригт болсон УИХ дах АН-ын гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ "УИХ-аас томилогдсон Засгийн энэ Их хурлынхаа өмнө хариуцлага ёстой гэдэг нь нэг үүрэг нь шүү дээ" гэж хэлэв.

Мөн тэрээр "Ардчилсан нам УИХ-дах сөрөг хүчин мөн. Сөрөг хүчин сөрөг хүчнийхээ үүргийг л биелүүлж байна" гэж нэмж хэлсэн юм.

МАХН-ын гишүүд мөн л энэ Засгийн газрын цалин тэтгэвэр нэмсэн, татварын дарамтыг бууруулсан зэрэг "амжилтууд" буюу ололтуудыг давтан хэлж байсан.

УИХ дах АН-ын гишүүд яагаад Засгийн газрыг огцруулах байр суурьтай байх болсон шалтгаануудыг уншиж танилцуулж байсан юм. Тухайлбал УИХ дах АН-ын гишүүн З.Энхболд "Засгийн газрыг огцруулах нь зөв гэж үзэж байгаа 10 шалтгааны жагсаалт одоо миний ширээн дээр байна" гэж хэлээд,

"Тэр 100 сая төгрөгөөс илүү их хэмжээний мөнгө Гаалийн албан тушаалтнуудын хармаанд орсоор байхад ямар ч арга хэмжээ аваагүй. ХЗХ-оос 66 тэрбум төгрөгийн хохирол бүхий 10,000 хохирогчид байсаар байхад ямар ч арга хэмжээ аваагүй" гэж хэлж байлаа.

Гэсэн хэдий ч, УИХ-ын Дарга Ц.Нямдорж зарим нэг кабинетийн гишүүд өөр зорилгоор ажиллаж байгааг үгүйсгэхгүй байлаа.

Ц.Нямдорж нэгдсэн хуралдааныг хаах үеэрээ хэлсэн үгэндээ "Кабинетийн гишүүд өөрсдийн алдаагаа засаж, эрх ашгийн явцуу сонирхолд автахгүй ажиллана гэдэгт итгэж байна" гэж мэдэгдсэн юм.

Шинэчилсэн: ( Thursday, 26 October 2006 )