| Засгийн Газрыг огцруулах эсэх дээр Пүрэв гаригт санал хураана |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Thursday, 26 October 2006 | |
|
УИХ-дахь Ардчилсан намын танилцуулсан Засгийн газрыг огцруулах тухай саналыг УИХ авч хэлэлцсэн бөгөөд бараг арван хоёр цаг үргэлжилсэн халуухан хэлэлцүүлэг Лхавга гаригийн шөнө дуусаж Пүрэв гаригт санал хураахаар УИХ-ын гишүүд тогтоод тарцгаав.
Пүрэв гаригийн өглөө 10 цагт УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр гишүүд саналаа хэлж, Засгийн газрыг огцруулах эсэх дээр гишүүд санал хураах юм. 10-р сарын 25-ны өдрийн Лхавга гаригийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэх асуудлын дарааллаар УИХ дах АН-ын бүлгийн дарга Л.Гансүх Засгийн Газрыг огцруулах тухай саналыг уншиж танилцуулав. Үүний дараа Д.Идэвхтэн, УИХ дах МАХН-ын бүлгийн дарга МАХН-ын бүлгийн санал, дүгнэлтийг уншиж танилцуулсан. Хамгийн сүүлд Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Д.Дондог танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаан 10-р сарын 18-ны өдөр хуралдаад тус асуудлыг авч хэлэлцэн 16 гишүүний 11 нь Засгийн газрыг огцруулах үндэслэлгүй гэж үзсэн байна. УИХ дахь Ардчилсан намын гишүүд кабинетийн гишүүд ашиг сонирхолын зөрчилтэй байгаа талаар өөрсдийн саналаа илэрхийлж байсны дээр Л.Гансүх Монгол улсын Засгийн газарт 1,3 тэрбум төгрөгийн өртэй байгаа Буян ХХК-д 3 тэрбум төгрөг олгосон тендерийн тухай нэгэн бичиг баримтыг үзүүлэв. УИХ дах АН-ын гишүүн, Э.Бат-Үүл "Монгол улсын төр засаг хувийн компаниудын хоорондын наймаа болж байгаад би үнэхээр бухимдаж байна" гэж хэлэв. Гэсэн хэдий ч МАХН-ын гишүүд энэ асуулт хариулт хэлэлцүүлэг хангалттай явлаа, цаг алдаж байна гэж хэлсээр байсан бөгөөд санал хураалтаа явуулах шаардлагатай байна гэдгээ илэрхийлж байсан юм. "Энэ бол дэмий цаг алдсан зүйл болж байна. Одоо саналаа хураавал яасан юм бэ" гэж Л.Отгонбаяр маргааны төгсгөлийн үеэр хэлж байсан юм. УИХ-ын гишүүн, Иргэний Зориг намын дарга С.Оюун "Улс төрийн намын тухай хуулийг бид УИХ-аар баталж, бараг хэрэгжиж эхлээд 2 жил болж байна. Намд өргөх хандивийн хамгийн дээд хэмжээ 1 сая төгрөгөөс хэтрэхгүй байх талаар заасан байгаа. МАХН гаалийн дарга байсан Баатараас 100 сая төгрөг хандив хэлбэрээр авсан нь үнэн үү" гэж Ерөнхий сайдаас асуусан. Ерөнхий сайд М.Энхболд тус нам Баатараас мөнгө авсанг баталж байгаа боловч хэдэн хүнээс энэ хэмжээний мөнгийг авсаныг мэдэхгүй гэсэн юм. МАХН-аас 9 сар ажиллаад байгаа тус Засгийн газрыг өмгөөлж байхад АН-ын гишүүд Засгийн газрын кабинет мөрийн хөтөлбөрөө байгуулагдсанаасаа хойш 60 хоногийн дотор УИХ-д өргөн барьж батлуулах ёстой байсан гэвч ямар ч мөрийн хөтөлбөрийг өргөн бариагүй байна гэдгийг илэрхийлж байсан юм. Пүрэв гаригийн өглөө болох санал хураалтаар Засгийн газрыг огцруулах тухай өргөх бичигт гарын үсэг зурсан УИХ-ын 23 гишүүд МАХН-ын 39 гишүүд мөн 4 бие даан нэр дэвшсэн гишүүдийн эсрэг зосгох юм. |
|
| Шинэчилсэн: ( Thursday, 26 October 2006 ) |







