MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Иргэний Хөдөлгөөний Тэргүүнийг Дүүргийн шүүгчийн захирамжаар баривчилжээ Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Wednesday, 25 October 2006
Монголын Чөлөөт Ахмадын холбооны тэргүүн Г.Баасанг Чингэлтэй дүүргийн шүүгч Ц.Түмэндэлгэрийн захирамжаар Нийслэлийн Цагдаагийн газраас Лхавга гаригийн үдээс хойш баривчилсан гэж тус дүүргийн цагдаагийн ажилтнууд Лхавга гаригийн орой мэдээлэв.

Цагдаагийн ажилтнуудын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст очоод байсан Иргэний хөдөлгөөнүүдийн тэргүүнүүд болоод гишүүдэд мэдэгдэж байгаагаар нэг албан тушаалтан Г.Баасанг баривчлах захирамж гарган ахмад иргэн ямар шалтгаанаар баривчлагдсан болохыг мэдээлээгүй байна.

Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүнийг оролцуулсан иргэний хөдөлгөөний төлөөлөлүүд энэ талаарх даруй мэдээлэл өгч чадсан юм.

"Бид юу болсныг үнэхээр мэдэхгүй байна, цагдаагийн хэлтэс, дүүргийн шүүх дээр хэн ч бидэнд мэдээлэл өгөхгүй байна. Энэ бол байж боломгүй зүйл" хэмээн С.Ганбаатар МонИнфод Лхавга гаригийн орой ярьсан юм.

"Одоогоор УИХ дах Ардчилсан намын гишүүд болох З.Энхболд, Э.Бат-үүл болон К.Баттулга нар Баасан болон иргэний хөдөлгөөнүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд цагдаагийн ажилтнуудтай уулзахдаа өөрсдийн давуу эрхээ ашиглана" гэжээ.

Нэрээ мэдэгдэхийг хүсээгүй нэгэн иргэний хөдөлгөөний гишүүн хэлэхдээ энэхүү баривчилгаа нь одоогийн Засгийн газрын асуудлуудыг дүгнэн шинжлэх зорилгоор болох гэж байгаа бүх ард түмний их Хуралдайгийн шууд үр дүн мөн гэж ярьж байлаа.

ТББ зэрэг 8 иргэдийн хөдөлгөөнийг нэгтгэсэн Монголын Үндэсний Фронтын тэргүүлэгчээр ажиллаж байгаа Баасан Лхавга гаригийн 5 цагийн орчимд гэнэтийн баривчилгаанаасаа өмнө 11-р сарын 6-8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд Бүх ард түмний Их хуралдайг зохион байгуулахаар төлөвлөж байсан хүмүүсийн нэг байсан юм.

Их хуралдайг зохион байгуулагчдын нэг Улс төрийн сонины эрхлэгч Г.Уянга болон бусад иргэний хөдөлгөөнийнхөн Чингэлтэй дүүргийн шүүгчийн авсан арга хэмжээг буруушаан Пүрэв гаригийн 12 цагт Сүхбаатарын талбайд жагсахаар болов.

"Эдгээр нь буруу үйлдэл, Дүүргийн шүүх дээр түүнийг яагаад баривчлагдсан тухай мэдэх ч хүн байхгүй байна" хэмээн Уянгын нөхөр, АН-ын Олон нийттэй харилцах албаны дарга А.Баатархуяг Лхавга гаригийн орой утсаар өгсөн ярилцлагадаа ярьж байсан юм.

"Бид маргааш жагсах болно" хэмээн тэрээр хэлэв.

Чингэлтэй дүүргийн шүүхийн ажилтнууд ажлын цагийн үеэр ч саналаа илэрхийлж, ярилцлага өгөх боломжгүй гэдгээ хэлсэн юм.

(нэмэлт мэдээллийн оруулсан Д.Биндэрьяа)

Шинэчилсэн: ( Wednesday, 25 October 2006 )