MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Иргэний хөдөлгөөн шүүх шийдвэрлээгүй газрын тухай асуудлыг ярьж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: B. Bulgamaa   
Wednesday, 25 October 2006
Үндэсний Соёмбо хөдөлгөөний газрын маргаантай асуудлыг хариуцсан иргэдийн зөвлөл нь Хотын захирагчийн албаны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд илүү хариуцлагатай ажиллахыг шаардсан нэлээд хэдэн шаардлагуудын жагсаалтыг өргөн барилаа.

Тус шаардлагад хүүхдийн тоглоомын газар, олон нийтийн амрах талбайг барилга барих газар болгон зарж байгаатай холбоотой дөрвөн гол асуудлыг Улаанбаатарын захирагч Ц. Батбаяр ба НИТХ-ын тэргүүн Н. Болормаа нарт хандаж бичжээ.

“НИТХ нь Батбаяр, Болормаа нар хууль бус үйлдэл хийсэн эсэхээр санал авч, НИТХ-ын үйл ажиллагааны зохицуулагчаар газрын асуудлыг хариуцсан Иргэдийн зөвлөлийг томилохыг шаардаж байна,” хэмээн Иргэдийн зөвлөлийн тэргүүн О. Эрдэнэ-Өлзий НИТХ-дийн хурал дээр хэлэв.

“Хотын захирагч Батбаяр УИХ-ын шийдвэр, Ерөнхий сайдын тушаал ба НИТХ-ын шийвэрүүдийг зөрчсөн.”

Гэвч НИТХ уулзалтын үеэр тэдний шаардлагыг хүлээж авахаас татгалзаж, Иргэдийн зөвлөлийг үүнийг ажлын хэсгийнхний уулзалт дээр ярих ёстой гэсэн боловч иргэдийн зөвлөл нь тэднийг хуурамч хэмээн үздэг аж.

НИТХ-ын тэргүүн Болормаа газрын асуудал нь түүний хариуцлага биш бөгөөд газрын асуудлыг хариуцсан ажлын хэсгийнхэн газрыг холбогдох хуулийн хүрээнд олгосон эсэхийг шалгалтын дүнд шийднэ гэв.

“Ажлын хэсгийнхний дүгнэлт 12-р сард гарах бөгөөд тэд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Нийт 11 төлөөлөгч ажлын хэсэгт орсон бөгөөд тэдний хагас нь иргэдийн зөвлөлийн төлөөлөгчид, нөгөө тал нь НИТХ-ын гишүүд байгаа,” гэж Болормаа ярив.

“Ажлын хэсгийг газрын асуудлаар хохирсон иргэдийн хүсэлтээр 9-р сарын 27-нд байгуулсан. Ажлын хэсгийн гол зорилго нь иргэдийн эрхийг зөрчиж байгаа явдал, ялангуяа хүүхдийн тоглоом ба олон нийтийн амралтын газруудын оронд барьж байгаа газрын зөвшөөрлийн бичиг баримтуудыг шалгах юм.”

Гэсэн хэдий ч Иргэдийн зөвлөлийн удирдагчид нарийвчилсан судалгааг хийсэн бөгөөд НИТХ илүү бодит арга хэмжээг авах хэрэгтэй гэж үзэж байна.

“Бид НИТХ-ын төлөөлөгчдийн хамт 32 газрын хэргийг шалгасан бөгөөд харамсалтай нь бүгд иргэдийн тайван амгалан амьдрах эрхийг зөрчсөн байсан нь харамсалтай,” гэж Эрдэнэ-Өлзий хэлэв.

“Хотын захирагч Батбаяр ба захирагч асан одоогийн Ерөнхий сайд М. Энхболд Үндсэн хуулийг зөрчин тэдгээр газрыг иргэд, компаниудад олгожээ.”

Иргэдийн зөвлөлийн хөндөж байгаа чухал асуудалд сурагчид улам их нэмэгдэж байгаа боловсролын байгууллагууд сургуулийн газраа алдаж байгаа явдал юм.

“4-р дунд сургууль 2003 онд 1,372 м2 газартай байсан бол хүмүүс, компанид зарагдсаар одоогоор ердөө л 10 м2 газартай болсон,” гэж 4-р сургуулийн багш Б. Ундрам ярилаа.

“Манай газарт барилга барьж эхэлснээс хойш хүүхдүүдэд олон эрсдэл тулгарч байсан. Хотын захирагчид сургуулийн газар, биеийн тамир ба ногоон зүлэгтэй талбайг янз бүрийн компаниудад өгсөн,” гэж Ундрам үргэлжлүүлэн хэллээ.

Сүхбаатар дүүргийн төлөөлөгч Л. Наранмандал хотын захирагч асан Энхболдын зөвшөөрөл өгсөн гэх газар доорх гаражын барилга нь сүүлдээ хүүхдийн тоглоомын газар ба гурван орон сууцны амрах хэсгийн оронд газар дээр баригдах болсон тухай асуудлыг хөндөж ярив.

“Тус компани орчинд нөлөөлөх нарийвчилсан судалгаа хийлгүйгээр ажлаа эхэлж, гурван байрны хүүхдийн тоглоомны газрыг устгаж, хөгшид нарлан сууж, ярилцах газаргүй болсон.”

“Эхний хэрэг болон давж заалдахад бүх зүйл компанийн талд ашигтайгаар шийдэгдсэн ,” гэж Наранмандал ярилаа.

Шаардах хуудаст 2006 оны 11-р сарын 1 гэхэд Иргэдийн зөвлөлд хариуг өгсөн байх ёстой гэжээ.