MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Өлсөгчид хохирлоо барагдуулахын тулд тэмцсээр байна Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Wednesday, 25 October 2006
hs 008miХЗХ-дын хохирогчид 9,000 гаруй хэмээх хохирогчдын хохирлыг төсвийн мөнгөнөөс барагдуулах нь хуулийн дагуу биш хэмээн үзэж байгаа Засгийн газрын албан тушаалтнуудын мэдэгдэлд бууж өгөхгүй хэмээн лхагва гаригт өлсгөлөн зарласнаас хойш аравдах өдрөө өнгөрөөж байна.

Нэлээд хэдэн хоршоодод мөнгөө алдсан хэмээн ярьж байгаа 14 иргэд Монголын хуулийн дагуу эмчийн үзлэгт орохоос татгалзсан бөгөөд эрүүл мэндийн байдал нь муудсан ч эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэлээ.

“Бид бүгдээрээ өвчтөй, бие муу байна. Хэрэв эмчид үзүүлэх юм бол биднийг өлсгөлөнд оролцохыг зөвшөрөхгүй,” гэж Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа өлсөгчдийн нэг М. Цэрэндулам бидэнд мэдэгдэв.

“Бид Засгийн газрын буруугаас болж энд байгаа бөгөөд энэ бүхнийг дуустал энд байсаар байх болно.”

Гэвч дампуурсан хоршоодыг зохицуулж чадаагүй хэмээн хохирогчдын буруушааж байгаа Монголбанк нь төсвийн мөнгөөр иргэдийн хохирлыг барагдуулах нь буруу гэж хэлэв.

“Бид улсын төсвөөс мөнгө ашиглаж болохгүй,” гэж Монголбанкны захирагч О. Чулуунбат бидэнд мэдэгдэв.

“Гэвч ажлын хэсгийнхэн эдгээр асуудлыг шалгаж дуусаагүй байгаа. Тэд дампуурсан хоршоодоос хурааж авсан 40 тэрбум төгрөг бүхий зарим хөрөнгийг борлуулах санаатай байна. Гэвч эцсийн шийдвэр хэзээ гарах нь тодорхойгүй.”

hs 006smallmiЭнэ оны эхээр 22 хоршоодын үйл ажиллагааг хаахад 9,000 орчим хүмүүс 50 сая гаруй ам. долларыг алдсан гэж хохирогчид ярьж байна.

“Зарим ХЗХ-дын эзэд бидний мөнгийг хувьдаа ашиглан, казинод тоглож байсан. Тэр хүмүүс биднийг тоглоом мэт ашиглалаа” хэмээн өлсөгч Ж. Хуваа ярив.

Анх байгуулагдсан ажлын хэсэг энэ зун зарим хоршоод өөрсдийгөө дампуурсан гэж зарлахаас өмнө олон хоршоодын эзэд их хэмжээний мөнгийг тоглоомын газруудад алдсаныг олж тогтоожээ.

Энэ мэдээллийн дараа Ерөнхийлөгч Н. Энхбаярын дэмжиж гаргасан 143 мөрийтөй тоглоомыг газруудыг хаах тухай хууль 8-р сард гарч, Ерөнхийлөгч эдгээр газруудыг хууль бус наймаа, авилга ба биеэ үнэлэх явдлыг дэмжиж байна хэмээн ярьсан.

Хохирогчид Засгийн газар хүмүүс рүүгээ эргэн харж, халамжлах ёстой гэв.

“Энэ бүхэн иргэдийг хамгаалах ёстой гэж Засгийн газрын гаргасан явуургүй хууль, журмаас болж байгаа юм,” гэж Цэрэндулам ярьлаа.

“Бидэнд одоо буцах зам байхгүй ээ.”

Зургийн эрх Льюк Дистелхорстынх болно

 

Шинэчилсэн: ( Wednesday, 25 October 2006 )