MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Бүх ард түмний хуралдай Сүхбаатарын талбайд болох гэж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Tuesday, 24 October 2006
ТББ-уудыг оролцуулан 8 иргэний хөдөлгөөнөөс бүрдэх Монголын Үндэсний Фронт Сүхбаатарын талбайд 11-р сарын 6-8 хооронд Бүх ард түмний хуралдай зохион байгуулна гэж тус хөдөлгөөнийхөн мягмар гаригт мэдэгдэв. “Миний Монголын газар шороо”, Даяар Монгол, Монголын ахмадын чөлөөт холбоо ба Шинэ давалгаа хөдөлгөөнүүд болон Хүний эрхийг хамгаалах газар, улстөрийн сонингууд нэгдэн Монголын Үндэсний фронтыг нэгдлийн тэргүүлэгчээр ажиллаж байгаа улс төрийн сонингийн ахлагч Г. Уянгын хамт байгуулжээ.

“Бид ард түмний хуралдайг гурван гол зорилготойгоор зохион байгуулж байна,” гэж Уянга мягмарт гаригт хийсэн ярилцлагын үеэр мэдэгдэв.

“Нэгдүгээрт, одоогийн ашигт малтмалын хууль газрын маань баялгийг Монголын ард түмэнд хүртээлгүйгээр гадныханд очихыг зөвшөөрч байгаа тул цуцлагдах ёстой. Хоёрдугаарт бид одоогийн Засгийн газар ба Ерөнхийлөгчийг огцруулах талаар санал авах болно.”

“Гуравдугаарт Монголын нийт ард түмний онц их хуралдайг зохион байгуулах ёстой. Бид авлига гэх мэт бохир зүйлстэй холбоогүй хүмүүсийг гаргаж, шударга зарчимтай хүмүүс эрх мэдэлд байх ёстой,” хэмээн тэр нэмж өгүүлэв.

Эсэргүүцлийн жагсаал, дээрх хуралдай мэт ямарваа нэгэн үйл ажиллагааг зохион байгуулахын тулд иргэд хүсэлтээ холбогдох дүүргийн Засаг даргад өгөх хэрэгтэй гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтан ярив. Гэвч тус хуралдайг зохион байгуулах хүсэлт ирээгүй гэж тэрбээр хэллээ.

“Хуралдай нь их хурал мэт явагдах болно. Бид тус уулзалтыг багтаах байр байхгүй тул аль болох их хүнийг хамруулахын тулд Сүхбаатарын талбайг сонгосон,” гэж Уянга ярив.

Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г. Баасан, “Бидэнтэй ямар ч хүн, аль ч хөдөлгөөн нэгдэхэд бэлэн байгаа бөгөөд Ерөнхийлөгч хүртэл их хуралдайд хүрэлцэн ирж Монголын ард түмнээс уучлалт гуйж болно.”

“МАХН-ын томилсон хороодын засаг дарга нар хорооны иргэдэд их хуралдайд бүү ир гэж оронд нь түлээний мод, мөнгө амлаж байгаад бид бухимдаж байна,” гэж Баасан нэмж хэллээ.

МАХН-ын төлөөлөгчид Баасангийн мэдэгдлийн талаар юу ч мэдэхгүй гэв.

“Хороодын иргэдээс асуу. МАХН-аас асуух хэрэггүй,” гэж МАХН-ын мэдээллийн ахлах ажилтан С. Одхүү хэлэв.

“Манай намын хороонд тийм эрүүл бус ухаантай юм хэлэх хүн байхгүй. Хуралдайд очих эсэх нь тухайн хорооны иргэний сонголт шүү дээ,” гэж Намын хорооны улс төрийн ахлах ажилтан Н. Алтансүх мэдэгдэв.

Дээрх улс төрийн сонин нь хуралдайг тохиолдуулан “Бид юу хийх вэ?” хэмээх уулзалт ярилцлагыг Монголд ямар асуудал тулгарч байгааг танилцуулахын тулд зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт тус ярилцлагуудыг 25-р сувгаар үзүүлж, уулзалтын протоколыг улстөрийн сонинд гаргажээ.

Хуралдайг зохион байгуулагчид нийгэмд өндөр байр суурьтай хүмүүс болох их сургуулийн багш нар, эрдэмтэд ба сэтгүүлчдийг урьсан гэж байв.

“Монголын нийгмийн хямрал нь бүхэл бүтэн систем болон бүрэлдсэн байсан. Бид энэ системийг дахин өөрчилмөөр байна,” гэж Уянга хэлэв.