| Өлсгөлөн зарлагчид шаардлагаа УИХ-ын гишүүдэд хүргэхийг хүсч байна |
|
|
| Бичсэн: B. Bulgamaa | |
| Monday, 23 October 2006 | |
|
ХЗХ-дын хохирогчид даваа
гаригийн 12 цагт өөрсдийн шаардах бичгийг УИХ-ын эмэгтэй гишүүдэд өгөх гэж
байхдаа төрийн ордноос хөөгдсөн байна.
Засгийн газрынхан шаардлагыг нь хүлээж авахгүй байгаа тул тэд өөрсдийн гараар УИХ-ын гишүүдэд хүсэлтээ гардуулахаар төрийн ордонд орохоор шийджээ. “Төрийн ордны хамгаалалтынхан биднийг орох гэтэл бүх хаалгыг хаасан. Бид ордны зүүн хаалгыг тогштол онгойсон,” гэж өлсөгч Х. Оюунцэцэг бидэнд ярив. “Бид дотогш ороод хамгаалалтын өмнөх хэсэгт сууцгаасан. Тэгтэл хамгаалалтынхан биднийг байрнаас хөөж гаргасан.” Үйл явдал болсон газар дээрх Улсын хамгаалалтын албаныхан хэлэх үггүй байлаа. Гэвч өлсөгчид хөөгдөхөөсөө өмнө УИХ-ын гишүүнтэй уулзаж, шаардах бичгээ өгсөнд тэрбээр холбогдох хүмүүст дамжуулахыг амласан байна. “Би та бүхний шаардлага, хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт дамжуулна,” гэж Т. Ганди гишүүн өлсөгчдөд амлав. Гэвч тэрбээр хоёр настай хүүгийнхээ хамт өлсгөлөн зарлаж байсан өлсөгчийг зэмлэж буйгаа оролцогчид болон мэдээллийнхэнд хэллээ. Өөр нэгэн өлсөгч Ж. Хуваа, 50 сая шахам ам.доллар алдсан 9000 гаруй хохирогчдод туслах зүрх сэтгэл гишүүнд байхгүй байсанд сэтгэл дундуур байна гэв. Өнгөрсөн баасан гаригт эмч нар Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн үзлэг хийхээр ирэхэд өлсөгчид шинжилгээ өгөхөөс татгалзсан байна. “Бидэнд үзлэг хийлгэх мөнгө байхгүй. Үзлэг хийхэд 7000 төгрөг болно. Хоёрдугаарт хэрэв бид эрүүл мэндийн үзлэгт хамрагдахгүй бол эмч нар бидний өлсгөлөнг хууль бус хэмээн зарлана гэсэн. Бид төрөөс мөнгөө шаардаж байгаа. Хэрэв бид амь насаа алдвал, төр бидний амийг хариуцах ёстой,” гэж Хуваа ярьлаа. Бусад өлсөгч нарын хамт Сүхбаатарын талбайд суулт хийсэн хоёр настай хүүхдийн ээж одоогоор түүний хүү хоол идэж байгаа бөгөөд дулаан байранд байгаа гэв. “Өлсөгчид миний хүүд тусалж өдөрт гурван удаа хооллон, орой болгон дулаан байранд унтуулж байгаа. Надад хүүгээ халамжийн газар эсвэл хамаатнууддаа өгөх ямар ч боломж байхгүй.” Бид Улсын аюулгүй байдлын газар ба Төрийн ордны хамгаалалтын албанаас ярилцлага авах гэсэн боловч тэд үүнийг дээд албан тушаалтнуудаас зөвшөөрөл авч байж л өгч чадна гэлээ. Харин дээд албан тушаалтнууд даваа гаригийн үдээс хойш ажлын байрандаа байсангүй. |
|
| Шинэчилсэн: ( Wednesday, 25 October 2006 ) |







