MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
"Монгол хүний хөл тавиагүй газрыг үзэх нь" Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Monday, 23 October 2006
ot 079small Цементээр цутгасан нэлээд том хэмжээтэй хайгуулын ам руу орох саван дотор орж зогссон найман хүний бүрэлдхүүнтэй баг болох бид дороос нүргэлэх чимээг сонсохдоо бүгд дуугүй зогсож, цементэн ханаар хурдтай доошилсоор Говийн гүн рүү орж байлаа.

“Энэ бол утгагч дуугарч байгаа нь энэ. Яг одоо бид газрын гадаргуугаас 551 метр доош буугаад байна. Ёроолыг нь хармаар байна уу?” гэж манай Монгол хөтлөгч хэлэв.

Эзэнгүй хээр газрын дунд бүүдгэр гэрэлтэй нүхэнд Монголын иргэний хөдөлгөөнийхөн, мэдээллийн ажилтнууд ба Монголын болон Канадын хайгуулын амны барилгын ажилчид Говийн алтан элснээс доош 551 метрийн гүнд яриа өрнүүллээ.

ot 125small“Тэгэхлээр яаж үүнийг ухаж, бүх чулууг нь түүдэг юм бэ?” хэмээн нэгэн сонирхогч хэдэн сая зуун жилийн туршид тогтсон хар чулууг харахдаа асуув.

“Айвенхоу Майнз“ компанийн Оюу Толгойн төслийн хайгуулын амны барилгын төсөл нь Монголд урьд хэзээ ч хийгдэж байгаагүй төсөл юм гэж ажилчид ярьж байлаа.

Айвенхоугийн ажилтан Америкийн телевизийн нэгэн хэллэгийг дуурайж өөрчлөхдөө, “Монгол хүний хөл тавиагүй газрыг үзэх нь” хэмээн нэрлэжээ.

Айвенхоугийн цаг агаарын байдлаас сайтар хамгаалагдсан барилгуудын нэгэнд сууж, өглөө танилцуулга үзэж, 3 хэмжээст геологийн газрын зураг ба уурхайн хөгжлийн төлөвлөгөөг дэлгэцэн дээр харуулж байхад нэлээд хэдэн хүний царай “блоклон олборлолтын хөндий, гүний ус, хайгуулын ам ба дэлхийн хамгийн том хөгжиж яваа зэс алтны төсөл” зэрэг үсгийг сонсохдоо гайхаж байв.

Гэвч иргэний хөдөлгөөнийхөн, мэдээллийнхэн болон улстөрчдөөс бүрдсэн энэ баг цасан шуургаас зугтан Говь руу нисэхээр Улаанбаатараас өглөөний 6:30 минутанд захиалгын нислэгэт онгоцонд суусан гол шалтгаан энэ байсан юм.

АНУ-д хоёр долоо хоногийн турш туршлага судлахаар аялсны эцэст асар том хайгуул ба уурхайн төслүүдийн талаар анхан шатны мэдлэг авсан тэд өөрсдийн орон нутагт юу болж байгааг харахад бэлэн байлаа.

ot 130small“Та бүхэн Колорадо мужид үзсэн Хендерсоны уурхайг санаж байна уу? Оюу толгой түүнээс том болох бөгөөд Таван толгой Оюу Толгойгоос ч том болно” гэж тэдний АНУ-д үзсэн газар доорх аварга том байгууламжийг санахдаа Айвенхоугийн хамтын ажиллагааны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Лэйтон Крофт багийн гишүүдэд хэлэв.

Багийн гишүүдийн хэлснээр тус аяллаас хамгийн их мэдээлэл авсан хэсэг бол өөрийн биеэр хайгуулын ам руу доош бууж үзэх байлаа гэв. Бүрэн хамгаалалтын хувцас өмсч, хайгуулын амны нүх рүү орох саванд суусны дараа, газрын төв хэсэгт хэрхэн хүрэх талаарх хичээл эхэллээ.

Бяцарсан чулуу, саарал шавар болсон хайгуулын амны шалан дээр зогсоход, Монголын хамгийн том уул уурхайн төсөл ямар байгааг харсан багийн гишүүдийн сэтгэл догдолсон болохыг хамгаалалтын шил зүүсэн боловч нуухын аргагүй байв.

“Дээшээ гарлаа!” хэмээн хайгуулын амны техникч чанга дуугаар дуудаж, найман хүн биднийг хоёр минут ч хүрэхгүй хугацаанд өдрийн гэгээтэй газар эргэн аваачив.

“УИХ-ын өнөөх гишүүд яагаад Оюу Толгойд ирдэггүй юм бэ? Тэд үүнийг үзэх хэрэгтэй шүү дээ,” гэж Эрс шинэчлэлт хөдөлгөөний гишүүн багийн бусад гишүүдээс асуув. "Тэд яаж энэ саналаас татгалзаж чадаж байнаа?"

Өргөн хүрээний мэдлэг авсан, мэдээлэл сайтай оролцогчид маань хайгуулын амны барилгачид, менежментийн баг, геологичид ба компанийн ажилтнуудаас асуулт асууж эхлэв. Гэвч тэдний асуулт яагаад гэхээс илүү хэрхэн ба хэзээ гэдгийг асууж байлаа.

ot 106smallБагийн гишүүд маань хос турбо хөдөлгүүрт онгоцондоо эргэн сууж, нислэгийн шороон замаар агаарт хөөрөхдөө Оюу Толгойн төслийг Говийн жаргах нартай зэрэгцэн үдлээ.

“Тэд үйлдвэрлэлээ хурдан эхлэхийг би хүлээж байна,” хэмээн багийн маань нэгэн гишүүн шивнэн хэлсэн юм.

Бүх зургийн эрх Льюк Дистелхорстынх болно.


ot 030small

Шинэчилсэн: ( Monday, 23 October 2006 )