| Айвонхоу Хөрөнгө оруулалтын гэрээг түргэн хийх талаар итгэл дүүрэн байна |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Friday, 20 October 2006 | |
|
Айвенхоу Майнз компанийн Ерөнхийлөгч болоод Захирал Жон Макен хэлэхдээ Рио Тинто компанитаa байгуулсан түншлэлийн хэлэлцээр нь Монгол улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үйл явцыг түргэтгэх боломжтой боллоо гэв.
Сангийн яамны Төсвийн удирдлага зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлын хэсгийн гишүүн Ж.Ганбат "Одоогоор ажлын хэсэг тус гэрээнд тусгагдах нөхцлүүдийн олон янзын боломжит хувилбаруудаас нэг хувилбарыг сонгох шатан дээр ажиллаж байна" гэж ярив. Тэрээр мөн нэмж хэлэхдээ "тус гэрээний бүх нөхцлүүд нь шинээр батлагдсан татварын болон ашигт малтмалын хуулийн хүрээнд байх болно. Ажлын хэсэг зөв хувилбарыг сонголоо гэхэд түүнийг Их хурлын хуралдаанаар оруулж батлуулна мөн энэхүү гэрээнд дэд бүтцийн үүргүүдийг тусгаж оруулах юм" гэв. Дэд бүтцийн холбоотой асуудлаар Пүрэв гаригт болсон Хэвлэлийн бага хурал дээр Макен ярихдаа Айвенхоу Майнз компани Оюу толгойгоос баруун хойш 140 км-т орших Таван Толгойн нүүрсний уурхайн нутгийн орчимд тус газрын нүүрсийг ашигладаг цахилгаан, эрчим хүчний станц байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үйлдвэрлэсэн эрчим хүчийг Хятад улс руу экспортлох боломжтой болох тухай мөн Оюу толгойд боловсруулах болон олборлох үйлдвэрүүдийг барихаар төлөвлөсөн тухайгаа ярьж байсан. Оюу толгойд эхний ээлжинд ашиглах цахилгаан, эрчим хүчний хэрэглээ 130 мегаватт, энэ нь уурхай ашиглалтад ороод дөрөв дэх жилээс эхлэн 200 мегаватт болон нэмэгдэх юм. Японы Mitsui болон Айвонхоугийн хамтарсан мэдэгдэлд Өмнөд Говийн нутагт цахилгаан станц, уурхайд холбогдсон тээвэр, цахилгаан эрчим хүч болон бусад дэд бүтцийн төслүүд дээр хамтран ажиллах талаар дурьдсан байсан. Тэд дамжуулах шугам, зам харилцаа, тус бүс нутагт дутмаг байгаа төмөр замыг оролцуулаад “дэвшилтэт” технологи бүхий цахилгаан үйлдвэрлэх станцыг байгуулах юм гэж мэдэгдэлд дурьдсан байдаг. Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн дагуу Рио Тинто эхний ээлжинд нэмэлт хувьцааг худалдан авах замаар Айвенхоугийн хувь нийлүүлэлтэд $303 сая ам.доллар буюу 9,95 хувийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газартай байгуулсан нөхцөлд хөрөнгө оруулалтыг нэмэлт санхүүжилтээр $1,5 тэрбум ам.доллар болгон өсгөж ингэснээр Рио Тинто Айвонхоугийн хамгийн том хувь нийлүүлэгч болох боломжтой юм.
Сангийн яамны Төрийн Нарийн бичгийн Дарга, тус Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар "Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах яриа хэлэлцүүлгийн гол асуудлуудад татварыг чангатгах, байгаль орчин, түүнийг хамгаалах, зохицуулалт, усны
асуудал ба дэд бүтцийн хөгжлийн асуудлууд багтаж байгаа юм" гэж ярьсан юм.
|







