MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Рио Тинто Компани Айвонхоу Майнзийн Оюу толгойд $1,5 тэрбум хүртэлх ам.долларын хөрөнгө оруулна Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Wednesday, 18 October 2006
ivanhoe Дэлхийн хамгийн том хоёр дах уул уурхайн компани болох Рио Тинто болон Айвенхоу Майнз компаниуд Монгол улсын өмнөд хэсэгт орших дэлхийд хамгийн том зэс-алтны ашиглаагүй орд газар гэж нэрлэгдээд байгаа Оюу толгой төслийн хувьд "стратегийн түншлэлийг" байгуулж байгаа талаараа Лхавга гаригийн хэвлэлийн мэдээнд мэдээлсэн байна.

"Дэлхийн хэмжээний энэ орд газрыг хөгжүүлэхэд Рио Тинто компанийг бидэнд тусалж чадах чадавхи бүхий цор ганц компани мөн гэдэгт бид итгэж байна" гэж Айвенхоугийн Захирал, Ерөнхийлөгч Жон Макен тус хэвлэлийн мэдээний дараа Лхавга гаригийн орой МонИнфод ярьсан юм.

Тус орд газрыг ашиглахад гол түншлэгчээгурван жилийн турш хайж байсан Айвонхоу Майнз өөрийн компанийн мэдэгдэлдээ энэхүү гэрээ хэлцэл нь дэлхийн хэмжээний мэргэжлийн ур чадвар, сайжруулалтыг Монгол улсын Уул уурхайн салбарт авчрах болно гэсэн байна.

"Зөв түншлэл нь Оюу толгой төсөл, Өмнөговийн нутгийн иргэд, хүмүүс болон бүхий л Монгол улсад маш чухал үр ашгийг авчирч чадна гэж бид удаан хугацаанд итгэж ирсэн" хэмээн тус компанийн мэдэгдэл Айвенхоу Майнз компанийг үндэслэгч, тэргүүн Роберт Фрийдланд хэлсэн байв.

Оюу толгойн хувьд Айвенхоугийн хийсэн Хөгжлийн үнэлгээнд Рио Тинтогийн хэлсэн тэрхүү $1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт төслийн эхний шатанд олон янзаар байдлаар хийгдэнэ гэж тусгагдсан ажээ.

Хөрөнгө оруулалтын энэхүү хэлэлцээрээр Рио Тинто эхний ээлжинд Айвенхоугийн хувьцаанаас нэмэгдэл хувийг худалдан авснаар 303$ сая ам.долларын хөрөнгө оруулж, цаашид ойролцоогоор $1,5 ам.долларын хөрөнгө оруулалт болгон өсгөх аж, тэгээд магадгүй Рио Тинто хамгийн их хувьцаа эзэмшигч болох боломжтой юм.

"Рио Тинто компани Оюу толгой төсөл дэлхийн хэмжээний ажиллагаа, техникийн чадавхийг авчрах... болсондоо таатай байна. Тус төлийн хувьд урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг ойрын хугацаанд Монгол улсын Засгийн газартай хийх гэрээ хэлэлцээрт оролцохыг тэсэн ядан хүлээж байна" гэж энэхүү ажиллагааны нэг хэсгээр Айвенхоугийн захиралуудын зөвлөлд багтаж байгаа Рио Тинтогийн захирал Том Албаниз Лхавга гаригт ярьсан юм.

Айвенхоу майнз Хөрөнгө оруулалтын гэрээний талаар Монгол улсын Засгийн газартай гурван жилийн турш яриа хэлэлцүүлэг хийж байгаа бөгөөд үүнийг дагаад яам болоод Улсын их хулын хэмжээнд уг гэрээний төслийг боловсруулах зорилгоор өнгөрөгч 9-р сард Засгийн газраас ажлын хэсгийг байгуулсан юм.

Гэсэн хэдий ч Улсын их хурлын намрын чуулганаар албан ёсор авч хэлэлцэх Монгол улсын ашигт малтмалын шинэ хуулиар стратегийн ач холбогдол бүхий орд газруудад Засгийн газар хувь эзэмшинэ гэж заасан байдаг. Энэ шинэ хуулиар Оюу толгойн хувьд Засгийн газар 34 хүртэлх хувийн хөрөнгө оруулалтыг хийж, хувь эзэмших эрхтэй юм.

Иргэдийн хөдөлгөөн, төрийн албан хаагчдын хүслийг харгалзан, Айвенхоу Майнз компани төсөл хэрэгжсэнээр энэ улс орон болоод орон нутгийн хүмүүст ашигтай байх болно гэдгийг мэдэгдсэн.

"Энэхүү гэрээ хэлэлцээрээс гол ашиг хүртэгч нь Монгол улсын иргэд юм," гэж Айвенхоу Майнзын дэд захирал Эд Флад ярив.

Оюу толгой төслийн нөөцийн эдийн засгийн урьдчилсан таамаглалаар Монгол улсын ДНБ төслийн хэрэгжилтийн хугацаанд 34 хувиар өснө гэж тооцоолсон байдаг.

 

 

 

 

Шинэчилсэн: ( Wednesday, 18 October 2006 )