MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Эмч нар ажилдаа орлоо Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Oyun-Erdene   
Wednesday, 18 October 2006

 ХСТ-ийн эмч нар ажилдаа эргэн орлоо. Засгийн газар Л.Гүндалай сайдыг буруу шийдвэр гаргасан гэж үзсэн бөгөөд шинэ даргыг сонгон шалгаруулах хүртэл түр Л.Төмөрбаатар гэдэг хүнийг ХСТ-ийн даргаар засгийн газар тавьсан байна.

“Бид ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Түр дарга ч Г.Ганбаатраас илүү ажил мэргэжлийн туршлага өндөртэй хүн байна лээ.“ гэж халагдах өргөдөл өгсөн эмч нарын түр хороог удирдаж байсан толгой, хүзүүний тасгийн эмч Г. Пүрэвдорж ярив.

Одоо ХСТ-д яригдаж байгаа хүндрэл нь шугам солилгүйгээр дулаан өгсөнтэй холбоотой гэнэ.

“Бидний санаа зовж байгаа зүйл бол 2006 оны хоёр дугаар сараас хойш удаа дараа хөрөнгө батлаж өгөхийг шаардсаар байсан шугам солиулах явдал юм. Сайд тэр асуудлыг батлаж өгөхгүй удсаар байгаад сая солигдоогүй шугамд дулаан ирлээ. Эргээд дулаанаа хааж байж л шугам солих юм шиг байна. Энэ бол сайдын буруу.”гэж Г.Пүрэвдорж эмч хэлсэн.

Харин Л.Гүндалай “Дулааны асуудлыг нь шийдээд өгч байхад болоо шүү дээ. Надад шугам солих асуудал ерөөсөө хамаагүй.”гэв.

Эмч нарын өмгөөлөгч Ц.Наранцэцэг ЭМ-ийн сайдыг шугам сольж өг гэж хэлсэн хүн байхгүй гэлээ.

“Харин удаа дараа батлуулахыг хүссэн хөрөнгийн асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Энэ бол шууд биш ч гэсэн сайдын буруу. “

Гүндалай ганцаараа биш, Ерөнхий сайд М. Энхболд дулааны шугам сүлжээний газар луу ярьж байж дулааны асуудлыг шийдвэрлэсэн юм байна. 

“Гавъяаг нь өмнөөс нь үүрэн өөрөө дулаан өгсөн гэж ярьж байгаа хүн яагаад үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээж болохгүй гэж?” хэмээн эмч нарын өмгөөлөгч нь нэмж хэлсэн.

Ямар байсан эмч нар сайдыг өөрсдөөс нь уучлалт гуйхыг шаардсаар байх болно гэдгээ хэлж байв.

 

 

Шинэчилсэн: ( Wednesday, 18 October 2006 )