| Алдах юм юу ч үлдсэнгүй гэж хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид ярьж байна |
|
|
| Бичсэн: B. Bulgamaa | |
| Tuesday, 17 October 2006 | |
|
Дампуурсан ХЗХ-дын найман
хохирогчид 9000 орчим хохирогчдын 50 сая гаруй ам.долларын алдагдлыг Монголын
засгийн газраар барагдуулахын тулд хамгийн эцсийн арга болгож өлсгөлөн зарласан
гэж мягмар гаригт өлсөгчид мэдэгдэв. Гэсэн хэдий ч засгийн газрын албанаас ирж
байгаа хариунуудаас үзэхэд, цаашид алдагдлыг нөхөн барагдуулах талаар
төлөвлөгөөг гараагүй байна.
Сэргээн босголт, Хөгжлийн сан ба Баян-Өндөр сангийн хохирогч Б. Гантуяа эдгээр найман өлсөгчдийн нэг бөгөөд хоёр настай хүүгийнхээ хамт 10-р сарын 16-нд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахаар иржээ. Тэрбээр эдгээр ХЗХ-дод 176 сая төгрөг хадгалуулсан гэх аж. “Мөнгө зөвхөн минийх биш байсан. Ихэнх нь миний гадаадад ажиллаж байгаа дүү нар, тэд нарын эхнэр ба хамаатан саднуудын маань нийлүүлсэн мөнгө байсан,” гэж Гантуяа мягмар гаригт Сүхбаатарын талбайд суулт хийж байхдаа МонИнфод мэдэгдэв. “Манай ээжийн байрыг зараад олсон мөнгөө бас тэнд хадгалуулсан байсан …Энэ бол миний хувьд мөнгөө олж авах эцсийн боломж. Хэрэв би гудамжинд ингээд үхвэл хэн ч мэдэхгүй.” Өлсөгчид алт ба зэсийн гэнэтийн ашгийн албан татвараас орж ирсэн засгийн газрын эрсдлийн сангаас тэдний алдагдлыг нөхөн олгохыг шаардаж байна. Гэвч засгийн газрын байгууллагууд хохирлыг барагдуулах тодорхой арга замуудыг олж тогтоогүй байна. Даваа гаригийн орой Хуульзүй, дотоод хэргийн яамны сайд Д. Одбаяр уулзахдаа ХЗХ-доос хураасан хөрөнгийг засгийн газар зарвал хохирогчдын мөнгийг нөхөн олгох боломж байгаа тухай ярьсан. Хэдий тийм боловч энэ нь тодорхойгүй асуудал гэж тэр хэлсэн. “Бид засгийн газрыг алдагдлыг маань нөхөн төлөөсөй гэж хүсч байна. Гэхдээ татвараас орж ирсэн ард түмний мөнгийг шаардаагүй,” гэж Нью Болор Оргил ба Глоб ХЗХ-ны хохирогч Ж. Хуваа ярив. “Эдгээр хоршоодоос их хэмжээний ашиг олсон засгийн газрын гишүүд хохирогчдод ашгаасаа өгөх ёстой.” Гэвч өлсөгчид талбай дээр удаан жагсахгүй байх гэж яамны ажилчид мягмар гарит мэдэгдэв. Хуульзүй, дотоод хэргийн яамны ажилтан өлсөгчдийг жагсаал хийх зөвшөөрөл аваагүй бөгөөд удахгүй хөөгдөх байх гэж ярьлаа. Өлсөгчид мөн барилгын бие засах өрөөг ашиглах боломжгүй байсан, яагаад гэвэл Сүхбаатарын талбайтай ойрхон газрууд тэдний хүлээж авахаас татгалзсан гэж Хуваа ярив. Мөн өлсөгчдөд зориулан барих гэж байсан гэрийг хүртэл нийслэлийн цагдаагийхан буулгасан гэв. Намрын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч Н. Энхбаяр ХЗХ-дын хохирогчдын хохирлыг улс, засгийн газар барагдуулах ёстой гэсэн боловч үүнийг хийх механизмыг дурьдаагүй билээ. Харин нэрээ нууцлахыг хүссэн Хуульзүй, дотоод хэргийн яамны ажилтан ХЗХ-дын хохирлыг төр барагдуулах нь хуулийн дагуу биш гэв. “Улсын мөнгө бол ард түмний мөнгө; хоёрдугаарт бусад ХЗХ-д дампуурахад дахиад тэдний алдагдлыг бас барагдуулах болно.” |







