| Монгол улс МХЗ-ын зорилтуудыг удаашралтай хэрэгжүүлж байна гэв |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Tuesday, 17 October 2006 | |
|
Монгол улс Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлсэн байдал удаашралтай мөн зарим нэг гол гол зорилтуудын хувьд хангалтгүй гүйцэтгэлтэй байна гэж хөгжлийн гурван институтын гаргасан тайланд дурьджээ.
НҮБ-ын Ази Номхон далайн орнуудын Нийгэм, Эдийн засгийн Комисс (ESCAP), НҮБХХ болон Азийн Хөгжлийн Банк зэрэг байгууллагуудын хамтран 2006 оны 10-р сарын 16-ны өдөр гаргасан судалгааны тайланд Ази/Номхон далайн орнууд Мянганы Хөгжлийн Зорилтуудын (МЗХ) ихэнхийг амжилттай хэрэгжүүлсэн байхад Монгол улс МХЗ-уудын үйл явцын индексэд доогуур үнэлгээ мөн МХЗ-уудын нөхцлийн индексд сөрөг үнэлгээ авсан байна гэж дурьджээ. 1996 онд 71 хувьтай байсан хөгжсөн орнуудын зах зээлд татваргүй гаргадаг Монгол улсын экспортын бүтээгдхүүн 2003 оны байдлаар 23 хувьтай болж буурсан байна. Өдөрт 1$ ам.доллараас бага орлоготой байгаа иргэдийнх нь хүн амд эзлэх хувь, биеийн жингийн дутагдалтай таван нас буюу түүнээс бага насны хүүхдүүдийн давамгайлсан байдал болоод анхан шатны боловсрол эзэмшсэн байдал гэсэн МХЗ-ийн үзүүлэлтүүдийн хувьд Монгол улс буурсан дүнтэй гарчээ. Мөн МХЗ-ийн гол индикаторуудын нэг болох хот болон хөдөө газруудад сайжруулсан усны нөөцөөр хангагдах чадвар гэсэн үзүүлэлтийн хувьд 1990 оноос хойш тасралтгүй буурсан дүнтэй гарсан гэдэг тайлангаар харагдсан юм. Үйл явцын болон хамгийн сүүлийн байдлаар гаргасан нөхцлийн индексийн хоёулангийнх нь хувьд сөрөг үнэлгээ авсан учраас - Бангладеш, Индонези, Лаогийн Ардчилсан Бүгд Найрамдах улс, Монгол, Мянмар, Пакистан болон Филиппин зэрэг улсууд нь хамгийн их асуудалтай байгаа бөгөөд бусад орнуудаас нилээд ард хоцорсон юм. "Улс орон бүрийн төрөөс МХЗ-уудын амлалтуудыг өөрийн орны ядуу буурай иргэдэд хүргэх, тогтвортой хөгжлийг хангах талаар нухацтай ажиллах хэрэгтэй бөгөөд маш их зүйл хийх шаардлагатай" гэж тайланд дурьджээ.
"Хөгжингүй орны төр засаг үндэсний хөгжлийг чухалчлан хэрэгжүүлэх, МХЗ-уудыг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, тогтолцоог байгуулах зорилгод идэвхийлэн ажиллах анхан шатны үүрэг хариуцлагатай байх ёстой гэдэг нь үнэн юм " гэж мөн тайланд дурьдсан байна. |







