| Ашигт малтмалын 814 тусгай зөвшөөрлийг дахин харах хэрэгтэй байна |
|
|
| Бичсэн: B. Bulgamaa | |
| Monday, 16 October 2006 | |
|
Үндэсний “Соёмбо” иргэний
хөдөлгөөнийхөн Улсын кадастрын алба нь Худалдаа, аж үйлдвэрийн сайдын шийдвэр
ба ашигт малтмалын нөөцийн тухай шинэ хуулийг зөрчин 814 ашигт малтмалын тусгай
зөвшөөрлийг олгосон байна гэж даваа гаригт мэдэгдэв.
Худалдаа, аж үйлдвэрийн сайд Б. Жаргалсайхан ашигт малтмалын шинэ хууль 7-р сарын 8-нд батлагдах хүртэл хайгуул, олборлолтын лицензийг олгох, шилжүүлэх ба цуцлахыг зөвшөөрөх ёсгүй гэж 2-р сарын 8-нд мэдэгдсэн боловч Кадастрын алба эдгээр зөвшөөрлүүдийг олгосон байна гэж тус хөдөлгөөнийхөн хэлсэн. “Харамсалтай нь Кадастрын албаны дарга Т. Занданшир хоёрдугаар сараас аравдугаар сар хүртэл 814 тусгай зөвшөөрөл олгосон байна,” гэж Эрс шинэчлэлт иргэний хөдөлгөөний гишүүн Д. Ганбаатар ярив. Эдгээр зөвшөөрлийг олгосон нь ашигт малтмалын шинэ хуулийг мөрдөх журмын эхний хоёр заалтыг зөрчсөн явдал болохыг тэрбээр тэмдэглэв. Хууль мөрдөх журамд хайгуул эсвэл олборлолтын зөвшөөрлүүдийг шинэ хуулийг батлахаас өмнө олгосон бол тэдгээрийг 2006 оны 7-р сарын 8-нд баталсан шинэ хуулийн дагуу дахин бүртгүүлэх ёстой гэсэн байгаа. Мөн хоёрдах зүйл дээр хэрэв хайгуул эсвэл олборлолтын тусгай зөвшөөрлийн эзэмшигч тус зөвшөөрлүүдийг эзэмших нөхөрлөл эсвэл компани байгуулах хүсэлтэй бол дахин бүртгүүлэх эсвэл хуулийн этгээдэд шинэ хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 6 сарын дотор шилжүүлэх ёстой гэсэн бий. (8-р сарын 26). “Улсын кадастрын алба ба Т. Занданшир дарга нар ямар ч хууль, засгийн газрын шийдвэрийг зөрчөөгүй,” гэж Уул уурхай, геологийн кадастрын албаны дарга Ч. Алтанбаатар МонИнфод даваа гаригт хэлэв. “Худалдаа, аж үйлдвэрийн яамны шийдвэр шинэ хууль батлагдаж, хүчинтэй болох хүртэл хайгуулын ба олборлолтын лиценз эзэмших хүсэлтүүдийг түр хугацаагаар олгохыг хориглосон. Тэдгээр зөвшөөрөл авах хүсэлтүүд нь тус шийдвэрээс өмнө ирсэн бөгөөд хуулийн дагуу өгөгдсөн.” 10-р сарын 12-нд Соёмбо хөдөлгөөний төлөөлөгчид Кадастрын албаны хийсэн үйлдлүүдийн тухай болон Жаргалсайхан сайдын шийдвэрийн талаар Ерөнхий сайдад мэдээлэв. Ерөнхий сайд Худалдаа, аж үйлдвэрийн сайдад 2006 оны 2-10 сар хүртэлх хугацаанд олгосон тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг шалган дүгнэх ажлын бүлэг гаргахыг үүрэг болгосон гэж “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн С. Ганбаатар хэлэв. Ажлын хэсгийнхэн хянан шалгах ажлаа энэ долоо хоногт дуусгаж, Ерөнхий сайд “Соёмбо” хөдөлгөөний төлөөлөгчдөд хариу өгөх болно гэлээ. “Соёмбо” хөдөлгөөн Ерөнхий сайдаас хуулийн идэвхгүй цаг үеийг ашиглан олгосон тэдгээр зөвшөөрлийг цуцалж, хууль зөрчсөн этгээдүүдийн эсрэг арга хэмжээ авахыг хүссэн байна. Тус хөдөлгөөн төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг эсэргүүцэж, бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохын тулд улсын байгууллагатай холбоотой уул уурхайн асуудлуудын талаар хоёр долоо хоног бүрт уулзахыг Ерөнхий сайдаас хүсчээ. Ерөнхий сайд энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байв. |
|
| Шинэчилсэн: ( Monday, 13 November 2006 ) |







