MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Эмч нар Гүндалайг уучлалт гуйхыг шаaрдаж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Oyun-Erdene   
Monday, 16 October 2006
Өнгөрсөн долоо хоногт ажлаас халагдах өргөдөл гаргасан ХСТ-ийн эмч нар өнөөдөр өөрсдийн гурван шаардлагыг Гүндалай сайдад тавьсан бөгөөд тэдний шаардлагыг хангасны дараа ажилдаа эргэн орно гэлээ.

Эмч нарыг гүтгэснийхээ төлөө тэднээс албан ёсоор уучлалт гуйж, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх буюу эмнэлгийн дулаан, техник технологийг шинэчлэх асуудлыг шийдвэрлэн, шинээр томилогдох даргыг ил тод сонгон шалгаруулалтаар авсны дараа эмч нар маань ажилдаа эргэн орно.” гэж хуульч, өмгөөлөгч Ц.Наранцэцэг хэлсэн.

Халагдах өргөдөл гаргасан эмч нарын түр хорооны тэргүүн Г.Пүрэвдорж эмч, эмч нарыг хахууль авдаг гэх мэдээллийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.

“Эмч нарт үнэхээр мянган доллар, эсвэл хэдэн зуун мянган төгрөгөөр нь хахууль өгсөн баримттай хүн байгаа юм бол шүүхэд өгч болно шүү дээ. Харин баримтгүй байж, эсвэл чихэр жимс өгснөө хахууль өгсөнд тооцоод байгаа бол авилга, хахууль хоёрын утга учрыг мэдчихээд хэлээчээ. Үүнээс болж эмч нарын нэр хүнд маш их унаж байна, иргэдээ. ”

Энэ намар халаалтгүй байсан эмнэлгийн А объект халаалт авч эхлээд байгаа аж. Гэсэн хэдий ч эмнэлэг өвчтөн нэмж авахгүй байгаа бөгөөд яаралтай хагалгаанууд хийгдэж байгааг эс тооцвол эмнэлгийн үйл ажиллагаа зогсонги байдалд байна.

Хуралд ирсэн Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо”-ны дэд дарга Ч.Чойж Л.Гүндалайг  “өөрийн” хүнийг ХСТ-ийн албанд тушаалд томиллоо гэж хэлсэн.

“Тэр Г.Ганбаатар гэдэг шинэ дарга нь Л.Гүндалайгийн ахын найз гэнэ лээ. Шорон оронгоор ял эдлэж байсан тийм хүнийг ийм албан тушаалд ингэж томилж болно гэж үү дээ. Энэ үйлдлээ тайлбарлаж шаардлагыг биелүүлэхгүй бол эрүүл мэндийн байгууллагын бүх ажилчид ч эсэргүүцнэ гэдгийг мэдэгдмээр байна.”

Гэвч Эрүүл мэндийн сайд Гүндалай өөрийн үйлдлийг буруу гэж үзэхгүй байгаагаа МонИнфод мэдэгдэв.

“Манай ахын найз байж болдоггүй юмуу? Таньдаг хүнээ тийм албан тушаалд тавьж болохгүй гэсэн хууль байхгүй. Ямар хамаатай юм.”

Сайд одоо болтол халагдах өргөдөл өгсөн эмч нартай уулзаагүй байгаа бөгөөд тэд нарын хэлснээр халагдах өргөдлөө өгсөн зургаан хүнийг шинэ дарга ажлаас нь халсан гэнэ.

Шинэчилсэн: ( Tuesday, 17 October 2006 )