| Одоогийн Засгийн газрыг огцруулах тухай өргөх бичгийг Байнгын хороогоор хэлэлцэнэ |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Monday, 16 October 2006 | |
УИХ дах Ардчилсан намын Зөвлөлийн гишүүд болон их хуралд суудалтай хоёр бие даасан гишүүд нийлээд УИХ-ын дарга Ц.Нямдоржид хаягласан одоогийн Засгийн газрыг огцруулах тухай өргөх бичигт гарын үсэг зурж, Баасан гаригийн үдээс хойш өргөн барилаа гэж засгийн газрын ажилтнууд хэлэв.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн Дарга Л.Гансүх Улсын Их хурлын даргад өргөх бичгийг уншиж танилцуулсан юм. Ардчилсан намын тус бичигт "М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газар нэгдсэн бодлого, кабинетийн зарчмаар ажиллаж чадаагүй. Эрх ашгийн сонирхолоор сонгогдсон сайд нар нэг баг болж ажиллаж чадахгүй байгаа бөгөөд өөрсдийн албан тушаалаа ашиглан дур зоргоороо авирлаж байна" гэж дурьдсан байв. "Хоёрдугаарт иргэдийн ашиг сонирхол зөрчигдсөн, хууль завхруулах байдал хэрээс хэтэрлээ. Авилгал, хээл хахуультай тэмцэх ажил зогссон, хэдэн тэрбумаар тоологдох хэргүүд одоо хэдхэн төгрөгийн хандив өглөг мэт болжээ. Газрын наймаачин, М.Энхболд үүнийг өөгшүүлэн дэмжиж байна. Эцэст нь Засгийн газраас Монгол улсын хөгжилд даацтай нөлөө үзүүлэхүйц урт хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэхгүй байна. Гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалтын мөнгийг хуваан завшиж байна" гэж уг бичигт дурьдсан байна. Өнгөрсөн ням гаригт Ерөнхий Сайд М.Энхболд өнгөрсөн 1-р сард байгуулагдсан одоогийн Засгийн газрын талаарх өөрийн итгэлийг баталгаажуулан, өөрийн кабинетийн ажлыг зөвтгөн зөвхөн АН-д хандаж биш мөн Монголын нийт иргэдэд хандан мэдэгдэл гаргасан. "Одоогийн Засгийн газрын танхим бүрэлдсэнээс хойш засгийн газар, түүний хийж байгаа ажлыг саатуулах гэсэн олон оролдлого байсан бөгөөд ийм үйлдлийг санаачлагч нь УИХ дах Ардчилсан намын зөвлөл байгаад харамсаж байна" гэж М.Энхболд мэдэгдэлдээ дурьджээ. "Авилгал, хээл хахуультай тэмцэх ажил зогссон, эрх мэдлээрээ түрий барьсан албан тушаалтнуудын хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ гэх мэтээр Үндэсний Эв нэгдлийн Засгийн газрыг буруутгахаар санаархжээ. Энэ бол худал гүтгэлэг, үнэнд нийцэхгүй. Чухамдаа энэ засгийн газрын үед л Авилгалын эсрэг хууль батлагдаж, дуулиант хэргүүд шүүхээр шийдвэрлэгдсэн билээ" гэж мэдэгдэлдээ дурьдсан юм. Энхболд мөн 2007 оноос иргэдийн цалин хөлс 30 хувиар, тэтгэвэр тэтгэмж 25 хувиар нэмэгдэж байгаа зэрэг нийгмийн бодлого зэрэгтэй холбоотой Засгийн газрын явуулж байгаа ажлуудын талаар дурьдсан байв. УИХ-ын чуулган явуулах дэгийн тухай хуулинд заасны дагуу тус асуудлыг өргөн бичгийг барьсанаас хойш Төрийн байгуулалтын Байнгын хороо хуралдаанаараа 7 хоногийн дотор авч хэлэлцэнэ. Тэгээд Төрийн байгуулалтын Байнгын хорооны дүгнэлт гарсанаас хойш 7 хоногийн дотор Улсын Их хурлын хуралдаанаар тус асуудлыг авч хэлэлцэх ажээ. "УИХ-ын нийт 76 гишүүний 50 хувь нь кабинетийг огцруулах саналыг өгсөн тохиодолд одоогийн засгийн газрыг огруулах асуудал хүчин төгөлдөр болох юм" гэж УИХ дах АН-ын гишүүн С.Баярцогт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. |
|
| Шинэчилсэн: ( Tuesday, 17 October 2006 ) |




УИХ дах Ардчилсан намын Зөвлөлийн гишүүд болон их хуралд суудалтай хоёр бие даасан гишүүд нийлээд УИХ-ын дарга Ц.Нямдоржид хаягласан одоогийн Засгийн газрыг огцруулах тухай өргөх бичигт гарын үсэг зурж, Баасан гаригийн үдээс хойш өргөн барилаа гэж засгийн газрын ажилтнууд хэлэв.



