| Засгийн газар Бороо Гоулдын Тогтвортой байдлын гэрээг шинэчлэх асуудлыг хэлэлцэж байна |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Friday, 13 October 2006 | |
|
Сангийн сайд Н.Баяртсайханаар ахлуулсан ажлын хэсэг Бороо гоулд болон Монгол улсын Засгийн газрын хооронд байгуулсан тогтвортой байдлын гэрээг шинэчлэх асуудлаар ажиллаж байна гэж Сангийн яамны ажилтнууд Баасан гаригт ярьсан юм.
Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын орлогын хэлтсийн дарга буюу ажлын хэсгийн гишүүн Ж.Ганбат "Ажлын хэсэг Бороо Гоулдын төлөөлөгч нартай урьдчилсан байдлаар хэлэлцэж ярилцсан байгаа" гэж Баасан гаригт МонИнфод ярив. Шинээр батлагдсан ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулинд өмнө хүчин төгөлдөр байсан хуулийн хүрээнд олгогдсон аливаа олборлолт ашиглалтын тусгай зөвшөөрөл, лицензийг шинэ хууль батлагдсан өдөр буюу 2006 оны 7-р сарын 8-наас эхлэн 5 сарын дотор шинэчлэн бүртгэх ёстой аж. Гэсэн хэдий ч тогтвортой байдлын гэрээг хөрөнгө оруулалтын гэрээ болгоно гэсэн ямар нэг хуулийн болон эрх зүйн үндэслэл байдаггүй юм байна. Ж.Ганбат болон Бороо Гоулдын Төрийн харилцаа, Олон нийтийн хөгжил хариуцсан Дэд Ерөнхийлөгч Игорь Коварский нар хоёул хэлэхдээ тэдний хооронд болсон аливаа яриа хэлэлцээртэй холбоотой мэдээллийг бусдад мэдээлэхгүй байна хэмээн талууд санал тохиролцсон гэж ярьж байв. Бороо Гоулдын Ерөнхийлөгч Пол Корпи хэлэхдээ "Монгол улсын Засгийн газар болоод Бороо Гоулдын хооронд тодорхой юмуу эсвэл албан ёсны яриа хэлэлцээр болоогүй байна" гэв. Мөн тэрээр "Бид эдгээр яриа хэлэлцээрийг эцэслэхэд их баяртай байх болно" гэж нэмж хэлэв. Гэвч Засгийн газрын холбогдох ажилтнууд өөрсдийн санал болгож байгаа өөрчлөлтүүдийнхээ хувьд нилээд итгэл дүүрэн байгаа юм. "Тус гэрээнд яг юуг шинэчлэн оруулах вэ гэдэг дээр одоогоор ажлын хэсэг ажиллаж байна" гэж Ганбат ярьж байв. Тус ажлын хэсгийн нарийн бичгийн дарга буюу тус яамны Төрийн удирдлагын газрын дарга Ж.Цогтбаатар "Засгийн газраас уг тогтвортой байдлын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийн саналыг боловсруулсан байгаа, тухайлбал: 50 хувийн орлогын албан татвар төлдөг байсныг 2006 оны 1-р сарын 1-нээс эхлэн 100 хувь төлдөг болгох, байгалийн баялаг ашигласны татвар 2,5 хувь байснаас 5 хувь болон өсгөх гэх мэт" гэж ярьсан юм. Бороогийн одоогийн тогтвортой байдлын гэрээгээр 2007 оны 1-р сарын 1-нээс эхлэн хэрэгжих стандарт 25 хувийн татвар төлөхгүйгээр 2007 оны 3-р сараас эхлэн 12,5 хувийн орлогын албан татвар төлөхөөр заасан байгаа юм. Одоогоор тогтвортой байдлын гэрээнд чухал өөрчлөлт хийгдэхээс өмнө Бороо гоулд компанийн дараагийн төсөл болох Гацуурттай холбоотой яриа хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлэхийг хүсэж байгаагаа тус компанийн ажилтнууд өмнө нь дурьдаж байсан юм. “Гэрээнд орох өөрчлөлтүүд нь зөвхөн хоёр тал тохирсон тохиолдолд хийгдэнэ” гэж Коварский ярьж байсан юм.
|
|
| Шинэчилсэн: ( Friday, 27 October 2006 ) |







