| Засгийн газрыг огцруулах асуудлаарх АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурал хойшлов |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Thursday, 12 October 2006 | |
|
Ардчилсан намын (АН) одоогийн Засгийн газрыг огцруулах тухай санал, оролдлого нь тус намын хувьд саатаад байгаа бөгөөд улсын их хурлын тухай хуулийн тодорхой байдал учир дутагдалтай байгаа гэж Хууль тогтоогчид ярьж байна.
"Ардчилсан Намын Гүйцэтгэх зөвлөлийн хурал тус намын дарга нэг дэх өдөр Англиас үдээс хойш ирсэнтэй холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшилсон” гэж АН-ын ОНХА-ны дарга А.Баатархуяг Пүрэв гаригийн өглөө МонИнфод мэдээлэв. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ “УИХ дахь тус намын бүлэг Засгийн газрыг огцруулах өргөх бичгээ ирэх долоо хоногийн Даваа гаригт УИХ-д барих байх” гэж ярив. Монгол улсын их хурлын тухай хуулинд Сонгуулийн дүнгээр УИХ-д 8-аас доошгүй суудал авсан нам, эсвэл бүлэг байгуулж болох ба хэлэлцэж байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж, санал дүгнэлт гарган зохих байнгын хорооны эсхүл нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцүүлэх эрх үүрэгтэй гэж заажээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Цогтсайхан “УИХ-ын тухай хуулинд яг аль нэг нам, эвсэлийн бүлэг Засгийн газрыг огцруулах саналыг Их Хуралд оруулна гэсэн тодорхой заалт байхгүй” гэж хэлэв. УИХ-ын чуулганы хуралдаан явуулах дэгийн тухай 2006 оны 1-р сарын 27-ны өдрийн 14-р тогтоолоор Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, ЗГ-ыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, ЗГ-ын гишүүнийг огцруулах саналыг холбогдох байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал дүгнэлт гаргана гэж заасан байдаг байна.
Засгийн газрыг огцруулах эсвэл кабенитийн гишүүдийг огцруулах тухай ямар нэг албан ёсны саналыг одоогоор УИХ-д өргөн бариагүй байна.
|







