MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
“Хавдар судлалын үндэсний төв”-ийн 117 эмч, сувилагчид халагдах өргөдлөө өгчээ Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Oyun-Erdene   
Thursday, 12 October 2006
moh1 “Хавдар судлалын үндэсний төв”-ийн 117 эмч, сувилагчид өчигдөр халагдах өргөдлөө өгцгөөсөн гэж эмнэлгийн эх сурвалж МонИнфод пүрэв гаригт мэдэгдэв. Өнөөдөр тэд ЭМЯ-ны үүдэнд Эрүүл Мэндийн сайд Л. Гүндалайг огцрохыг шаардсан самбаруудыг тавин, тэдэнтэй уулзахыг шаардаж байв.

Өнгөрсөн долоо хоногт Гүндалай “Хавдар судлалын үндэсний төв”-ийн захирал А. Мөнхтайванг эмнэлгийн ажилчдын үгүйсгэж байгаа шалгаан болох хахууль авч байгаа эмч нарыг хянах чадваргүйн улмаас халсан.

“Биднийг хэвлэл мэдээллээр авилгал авдаг, мөнгөөр эмчилдэг гэх мэт худал мэдээлсэн нь өвчтөнүүдэд буруу сэтгэгдэл үлдээж байна. Тэд одоо бидэнтэй харьцахдаа сайдын хэлсэн үгээр биднийг шалгааж, худалч хулгайч луйварчнаар нь дуудаж байна. Ийм нөхцөлд яаж ажиллах болж байна аа?” гэж Толгой хүзүүний мэс заслын тасгийн эмч Г.Пүрэвдорж эмч пүрэв гаригт хэллээ.

Үнэхээр тэсэхээ болиод өргөдлөө өгсөн юм.” гэв.

Гэсэн хэдий ч сайд тус эмнэлгийн захирлыг халсан байр сууриа хамгаалж, эмч нарыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр халагдах эрхгүй гэлээ.

Энэ хүмүүсийн өгч байгаа өргөдөл бол яг ч тийм ёс зүйтэй, хуулинд нийцсэн зүйл бишээ Эд нар гэнэт нэг өдөр ажлаас гарлаа гэж хэлээд гарчих эрхтэй хүмүүс биш. Тэгээд ч хуулиндаа ажил олгогч нь халагдах өргөдөл өгснөөс хойш нэг сарын дотор хариу өгөх ёстой байдаг,” гэж Гүндалай МонИнфод пүрэв гаригт хийсэн ярилцлагын үеэр хэлэв.

Долоо хоногийн дараа гэхэд л энэ асуудал хэвэндээ орчихно. Наадуулын чинь гэм биш зан байгаа юм.”

Эмч нар пүрэв гаригийн жагсаалын үеэр А.Мөнхтайван даргыг эргэн томилох, эмч нарыг доромжилж нэр хүндийг гутааж, гүтгэхээ болих зэрэг шаардлагыг тавив.

Гүндалай эмнэлгийн ажилчдын гаргаж тавьсан асуудлуудыг хэлэлцэхээр баасан гаригт эмч нартай уулзахаар тохирлоо.

“Хавдар судлалын төв”-ийн хүний нөөцийн менежер Д. Мөнхтуяа, эмнэлгийн 72 эмчийн 58 нь халагдах өргөдлөө өгсөн гэж байна.

Зарим нь чөлөөтөй байгаа тул “Хавдар судлалын үндэсний төв”-д одоо зургаан эмч ажиллаж байна гэж тэр ярьлаа.

Хорт хавдар туссан өвчтөнүүдийг хүлээн авч эмчилдэг цорын ганц төв болох “Улсын Хавдар судлалын төв” нь нийт 279 ажилчидтай юм байна.

Зургийг www.moh.mn сайтаас авав.

Шинэчилсэн: ( Friday, 13 October 2006 )