MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Захиралууд: ҮОНРТ намын эрх ашгийн төлөө үйлчилсээр байна гэв Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Tuesday, 10 October 2006
Намын эрх ашгийн талаар ярьдаг, намын төлөө ажилладаг ҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд байхыг би үгүйсгэхгүй хэмээн Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевизийн (МҮОНРТ) Ерөнхий Захирал М.Наранбаатар ярьж байлаа.

"Гэхдээ зөвлөлийн олонх нь олон нийтийн радио телевиз гэж юу вэ гэдгийг ухамсарласан, ойлгосон хүмүүс байгаа бөгөөд бүх асуудлуудыг олонхийн саналаар шийдвэрлэж байдаг" гэж тэрээр нэмж хэлэв.

Олон нийтийн радио телевизийн тухай хуулинд зааснаар үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхолыг илэрхийлэх орон тооны бус байгууллага байх бөгөөд 15 гишүүнтэй байна; тэдгээрийн дөрвийг Монгол улсын Ерөнхийлөгч, долоо гишүүнийг Улсын Их хурлаас харин үлдсэн дөрвийг нь Засгийн газар нэр дэвшүүлж, УИХ-аар хэлэлцэн баталдаг байна.

Гэсэн хэдий ч МNB Телевизийн бүх гишүүдийг улс төрийн институциас томилдог процесс нь олон нийтийн санааг нилээд их зовоож байна гэж үзэж байгаа юм.

"15 хүн улс орныг төлөөлж чадахгүй. Энэ дэндүү улс төржсөн байна.....MNB телевиз хаагдах хэрэгтэй," гэж Монголын Олон нийтийн Радио Телевизийн Дэд Захирал Л.Ариунбат МонИнфод өнгөрсөн долоо хоногт ярьсан юм.

"Тэд нар бол утсан хүүхэлдэй, олсоор хөдөлгөж ажилладаг хүмүүс юм; тийм ч учраас энэ байгууллагын төлөө тэд зогсож чадахгүй байна" гэж хэлэв.

Өнөөдөр, Шударга Иргэдийн фронт Монгол Улсын Их хурал болон ҮОНРТ-ийн Ерөнхий захиралд бусад улс орны олон нийтийн радио телевизийн бүтэц зохион байгуулалтад байдаг зөвлөл болон төвүүдийг ажиллуулах шаардлагын талаар тусгасан өргөх бичгийг бариад байгаа юм.

"Үнэнийг хэлэх юм бол бодит байдал дээр бидний хувьд хөтөлбөрийн бодлого чиглэл сайн тодорхойлогдоогүй байгаа шүү дээ.Олон нийтийн эрх ашгийн хүсэл хэрэгцээ сонирхолыг бид хөтөлбөрийн бодлого чиглэлийн үндэс болгох ёстой юм" гэж МонИнфод өнөөдөр өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

"Хөтөлбөрийг бодлогыг тодорхойлох миний энэ үүргээс гадна би мөн хамт олныхоо сэтгэл зүйг өөрчлөх тал дээр ажиллаж байна. Тэд өмнө нь хийж байсан зүйлсээсээ татгалзах хэрэгтэй болоод байна шүү дээ" гэж ярив.

ҮОНРТ -д төрөөс бараг 80 хувийн санхүүжилт буюу 4$ сая.ам.долларын санхүүжилтийг жил бүр хийдэг гэж холбогдох ажилтнууд ярьсан юм.

"ҮОНРТ-ийн хуулиар ҮОНРТ-ийг төрөөс санхүүжүүлнэ гэсэн байдаг. Энэ төр манай байгууллагыг өөрөөсөө хараат байлгах гэсэн оролдлого байж болох талтай" гэж Наранбаатар ярьж байв.

2005 оны 4-р сараас хэрэгжсэн Олон нийтийн радио телевизийн тухай хууль нь олон нийтийн радио, телевизийг vvсгэн байгуулж, vйл ажиллагааны зарчим, хєтєлбєрийн бодлогын vндэс зорилтыг тодорхойлсон юм.

"1967 онд анх үйл ажиллагаагаа явуулж байсан энэ тогтолцоо нь илүү олон нийтэд чиглэсэн мэдээ мэдээллийн сүлжээг бий болгохыг хүссэн хувь хүмүүсээс илүү хүчтэй байгаад байна" гэж Ариунбат хэлсэн юм.

"Тэд над шиг хүмүүсийг хасахыг хүсч байгаа юм" гэж мөн ярьж байлаа.

 

Шинэчилсэн: ( Wednesday, 11 October 2006 )