MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Хохирогчид хоёр талд хуваагдаж, эсэргүүцлийн жагсаал хийж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Oyun-Erdene   
Tuesday, 10 October 2006
random 041Хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчид өнөө өглөө лоозон барин ордны өмнө жагслаа. 22 дампуурсан хоршоодын хохирогчид нэг л зорилготой боловч шинээр бүрдсэн хороодууд асуудалд хоёр өөр янзаар хандана гэж байна.

ХЗХ-дын Түр хороо болох нэг бүлэг нь хохирогчдын шаардлагыг тусгасан албан бичгийг Ерөнхийлөгч Н. Энхбаярт өргөн барьжээ. “Ерөнхийлөгчөөс бичгээр хариуг авах явдал нь өнөөдрийн жагсаалын гол зорилго,” гэж хорооны зохицуулагч Оюунцэцэг хэлсэн.

Тус бичигт хохирол барагдуулах ажлийн хэсэг байгуулах, хохирлыг барагдуулах үндэслэлүүдийг их хуралд ерөнхийлөгч өөрөө өргөн мэдүүлэх ба бүх хохирогчдын хохирлыг барагдуулах төсвийг олохын зэрэгцээ Монгол банканд үргэлжлүүлэн шалгалт хийхийг шаарджээ.

ХЗХ-ны хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Д. Туяа “Бид хэргийг улс төржүүлэлгүй, эелдэгээр тэмцэх болно” гэж МонИнфод мэдэгдэв.

random 031“Бид 8 газар өргөх бичгээ барьсан. Одоо ганцхан УИХ-ын дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд М.Энхболд болон 76 гишүүдийн хариу л хүлээгдээд байна. Д.Ганхуяг гишүүн ганцаараа хариу илгээсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийг илгээсэн байна лээ. Түүн дээр Монгол банк, Улсын татварын ерөнхий газар болон хууль гаргасан УИХ буруутай нь тогтоогдсон гэж байсан.”

“Монгол банк”-ны тамгын газрын хуулийн хэлтсийн дарга Г.Эрдэнэбаяр: “Бид одоогоор ямар ч хариу өгөөгүй байгаа бөгөөд хэзээ гарах нь ч тодорхойгүй” гэж байлаа.

Түр хорооны жагсагчид “Гэр хороолол, барилгажилт” ХЗХ-ны байр хохирогчдын мөнгөөр бариулсан байр учраас буцаан авахаар явна гэж байв.

Холбооны тэргүүн Туяа хохирлоо нөхөн барагдуулахын тулд УИХ-ын гишүүд ба төрийн байгууллагуудаас хариу шаардсан хэвээр байна гэж ярьлаа.

Хохирогчидын мэдэгдсэнээр 22 дампуурсан хоршоодод 9,000 шахам иргэд нийт 55.6 сая ам. доллар алдсан аж.

Зургийн эрх Льюк Дистелхорстынх болно.

Шинэчилсэн: ( Tuesday, 10 October 2006 )