| Айвенхоугийн 2-р уурхайн барилгын ажлыг түр зогсоов |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Tuesday, 10 October 2006 | |
|
Улсын мэргэжлийн хяналтын
газрын (УМХГ) БОХХ-ийн байцаагч нар “Айвенхоу Майнз”-ын тэргүүлэгч Оюу толгойн
зэс, алтны төслийн хоёрдах уурхайн барилгажилтыг зогсоожээ.
“Бид Монгол Улсын хуулийн дагуу “Айвенхоу Майнз”-д зарим нэгэн шаардлагатай байгаль орчны үнэлгээг хийх үүргийг өгсөн,” гэж байгаль орчны хэлтсийн захирал Я. Ариунзул МонИнфод мягмар гаригт мэдэгдэв. “Тэдний үйл ажиллагаанд ялангуяа экосистемийн нөлөөний тал дээр хууль зөрчсөн олон зүйл байв.” Айвенхоугийн мэргэжилтнүүд 10 метрийн өргөнтэй хоёрдах уурхайн ажлын эхлэл өнгөрсөн 9-р сарын 30-нд хаагдсан бөгөөд дахин хэзээ ажиллаж эхлэх нь тодорхойгүй байна гэсэн юм. “Энэ бүх асуудлын талаарх “Экотрэйд” компанийн шинэ, нарийвчилсан байгаль орчны нөлөөний үнэлгээний тайланг БОЯ-нд өгсөн. Гэвч өчигдрийн уулзалт дээр биднийг үйл ажиллагааныхаа үнэлгээг дахин хийх ёстой гэж хэлсэн,” гэж Оюу толгой төслийн орлогч захирал T. Мөнхбат мягмар гаригт мэдэгдлээ. Дээрх шаардлагыг хангах эцсийн хугацаа Айвенхоугийн хувьд ирэх 12-р сарын 31 болно гэж УМХГ-ын байцаагч нар хэлэв. Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээний талаар хэлэлцээр хийж байгаа Айвенхоу Оюу толгойн төслийнхөө хууль зүйн ба татварын хүрээг тогтоохын тулд засгийн газрын ажлын хэсгийнхэнтэй уулзсан хэвээр байна. |
|
| Шинэчилсэн: ( Tuesday, 10 October 2006 ) |







