| Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл Засгийн газрыг огцруулах тухай өргөх бичгийг хэлэлцэнэ |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Monday, 09 October 2006 | |
|
Ардчилсан намын (АН) Гүйцэтгэх зөвлөл одоогийн Засгийн газрыг огцруулах асуудлыг тусгасан өргөх бичгийг эцэслэн дуусгаад байгаа бөгөөд АН-ын ажилтны хэлснээр УИХ-ын 25 гишүүн уг бичигт гарын үсгээ зурсан ба тус бичгийг өргөн барихад бэлэн болоод байгаа гэлээ.
“Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл долоо хоног бүрийн Даваа гаригт хуралддаг. Харин энэ долоо хоногийн хувьд Намын дарга Англи улсаас дөнгөж одоо ирээд байгаа учраас маргааш хурлаа хийх байх" гэж АН-ын ОНХАлбаны дарга А.Баатархуяг Даваа гаригт МонИнфод хэлэв. “УИХ дах Ардчилсан намын гишүүд Засгийн газрыг огцруулах талаарх улс төрийн шийдлийг намаас гаргах тухай хүсэлтийг намын Гүйцэтгэх зөвлөлд тавьсан” гэж Баатархуяг ярьж байлаа. АН-ын холбогдох ажилтнууд тус бичигт өнөөгийн эдийн засгийн чиг хандлага тухайлбал ядуурал мөн авилгалын асуудлууд нь огцруулах үндэслэл болж тусгагдсан байгаа гэж ярьж байлаа. УИХ-ын гишүүн, МАХН-ын нарийн бичгийн дарга асан Д.Идэвхтэн хэлэхдээ “Ардчилсан намаас тус бичгийг УИХ-д өргөн барих эсэх нь тодорхойгүй байна. УИХ-д өргөн барих үед МАХН-ын зүгээс хуралдаж асуудалд байр сууриа илэрхийлнэ” гэв. Тус бичигт гарын үсэг зурсан 25 гишүүдэд УИХ-д суудалтай АН-ын бүх гишүүд, зарим нэг бие даасан гишүүн болоод УИХ-ын гишүүн Эх Орон-Ардчилсан намын Р.Эрдэнэбүрэн гишүүн багтаж байгаа юм. Тус бичгийг өргөн барихад асуудлыг Засгийн газарт оруулахаас өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар авч хэлэлцдэг байна. Монгол улсын Их хурлын чуулганы хуралдааныг явуулах дэгийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдааныг явуулж, санал дүгнэлтээ гаргадаг. Хэрэв олонх огцруулах саналыг дэмжвэл Ерөнхийлөгч хориг тавиагүй үед Засгийн газрыг огцруулах тогтоолыг батладаг байна.
|







