| Яамдууд газрын тос, шатахууны үйлдвэрлэлийг өргөжүүлэх талаар бодолцож байна |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Thursday, 05 October 2006 | |
|
УИХ-ын намрын чуулган
Монголын эрчим хүчний салбарт хамгийн их хөрөнгө оруулалт орж ирж байгаатай
холбогдуулан дотоодын хөгжлийн асуудалд хамгийн ихээр анхаарах болно гэж төрийн
зүтгэлтнүүд мэдэгдлээ. 2002 онд засгийн газраас гаргасан газрын тосны хайгуулыг
нэмэгдүүлэх ба эх орны үйлдвэрлэлээр дотоодын зах зээлийг хангах зорилготой
2010 он хүртэлх төлөвлөгөө цэцэглэн хөгжихөд тун ойртоод байна гэж төрийн албан
тушаалтнууд ярив.
“Монгол Улс одоогоор шатахууны бүтээгдэхүүнүүдээ 100 хувь импортоор оруулж ирж байна,” хэмээн Ашигт малтмалын нөөц ба шатахууны хэрэг эрхлэх газрын шатахууны бүтээгдэхүүний салбарын дарга Ж. Шишмишиг хэлэв. “Монголын хамгийн сүүлийн боловсруулах үйлдвэр маш жижиг байсан бөгөөд газрын түүхий тос байхгүйн улмаас 2004 онд хаагдсан.” Гэвч Хятад болон Оросын компаниудыг оролцуулан газрын түүхий тосны хайгуул Монголд өссөөр байна. 1960-аад онд Оросууд барьсан Монголын хамгийн хуучин боловсруулах үйлдвэр нь Зүүнбаянд байдаг бөгөөд үүнийг 1990 онд коммунист дэглэм нурахаас өмнөхөн хаажээ. “Монголд хуучин боловсруулах үйлдвэрүүдийг дахин нээх тун ирээдүйтэй төслүүд нэлээд хэд байна,” гэж Эрчим хүчний яамны улсын нарийн бичиг Т. Цэрэнпүрэв МонИнфод мэдэгдэв. “Соко интернэйшл ба Дон Шен зэрэг олон гадаадын компаниуд Зүүнбаянг сонирхож байна. Тус орон нутгийн зарим нөөцөд 500 саяаас дээш тонн бий.” Гэвч газрын түүхий тос боловсруулах үйлдвэр Монголын төрийн түшмэдийн эх орны үйлдвэрлэлийг ба орлогыг нэмэгдүүлэхэд санал болгож байгаа ганцхан зүйл огт биш ээ. “Бид мөн байгалийн шингэн шатахуун буюу шингэн бензинийг олборлох боломжуудыг хайж байна,” хэмээн Шишмишиг ярьлаа. “Шингэн шатахуун түгээх станцуудыг байгуулах нь бидний зорилгуудын нэг мөн.” Мөн Монгол улс одоогоор зөвхөн Хятад, Орос ба Казахстан улсуудаас бүх шатахууны бүтээгдхүүний импортыг хийдэг тул тус асуудал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж төрийн түшмэдүүд үзэж байна. “Хуулийн дагуу засгийн газарт 90 хоногийн нөөц байх ёстой,” гэж Шишмишиг хэлсэн юм. Гэсэн хэдий ч одоо засгийн газарт байгаа нөөцийг үндэсний аюулгүй байдлын үүднээс төрийн нууц хэмээн тооцдог. Харин шатахууны импортын үнийг нэмэгдүүлэх нь дотоодын үйлдвэрлэлийн хөгжлийг хурдасгаж болох юм. Эрчим хүчний яамны тооцоогоор 2006 оны шатахууны бүтээгдхүүний импорт 600,000 тонн байсан нь 2005 оныхоос 37,000 тонноор нэмэгдсэн аж. Шатахууны бүтээгдхүүний хэрэглээ цаашид улам ихсэх бөгөөд яамны албан тушаалтны мэдэгдсэнээр 2010 он гэхэд Монгол Улс 700,000 тонныг импортлох аж. |
|
| Шинэчилсэн: ( Thursday, 05 October 2006 ) |







