MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хоёр шаттай зээл хэрэгжинэ Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Thursday, 05 October 2006
Лхавга гаригт Жижиг дунд аж ахуйн нэгж, үйлдвэрүүдэд зээл олгох зорилгоор Голомт банк Монгол улсын Сангийн яамтай Дамжуулан зээлдэх гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын зургаан арилжааны банкууд болох ХХБ, Голомт, Хас, Зоос, Хаан банк болон Капитрон банкуудыг Сангийн яамнаас сонгосон бөгөөд ХХБ болон Голомт банкууд уг гэрээнд гарын үсэг зураад байгаа юм.

"Сангийн яам тус зээлийн процедур болоод шаардлагын талаар эдгээр арилжааны банкуудад сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Мөн уг төслийг танилцуулах зорилгоор манай яамнаас Япон-Монголын төв дээр сонирхогч аж ахуйн нэгж, иргэдэд сургалт сурталчилгааны ажил явуулна. Арилжааны банкууд зээлд хамрагдахыг хүссэн өргөдөл гаргагч аж ахуйн нэгжүүдэд 2007 он гарахаас өмнө зээлийг олгож эхлэх боломжтой болох байх гэж бид итгэж байна" гэж Сангийн Яамны Зээл тусламжийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн З.Мөнх-Оргил МонИнфод Пүрэв гаригт мэдэгдэв.

Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл"-ийг 2006 оны 5-р сарын 31-ний өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар соёрхон баталсан байна.

"Уг хөнгөлөлттэй зээлийн нийт эх үүсвэр нь $25 сая ам.доллар бөгөөд Япон улсын Засгийн газар Монгол улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа тус улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Японы Олон улсын Хамтын ажиллагааны банкаар дамжуулан төсвийг оруулж байгаа" гэж Мөнх-Оргил ярьж байлаа.

"Сангийн яамтай тус Дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулсан анхны арилжааны банк нь ХХБ. Тус банкинд Сангийн яамнаас зээлийн эх үүсвэрийг олгосон үед манай банк тохирох шалгуур, нөхцлийн дагуу зээл олгох үйл явцыг эхлэх болно" хэмээн ХХБ-ны Санхүүгийн байгууллагын газрын ажилтан Ц.Сэргэлэн ярьсан юм.

"Жижиг дунд үйлдвэрлэлд зориулсан уг зээл нь 3-10 жил үргэлжлэх юм. Бид тэдэнд 15 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч байх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг байх, 50 буюу түүнээс цөөн ажилчидтай байх гэсэн шаардлагуудыг тавьж байгаа" гэж Голомт банкны Хөрөнгө оруулалт, төслийн зээлийн газрын зээлийн эдийн засагч Б.Баярбилэгт ярьж байлаа.

"Төгрөгөөр олгогдож байгаа зээлийн хүү нь жилийн 15-18 хувь харин ам.доллараар олгогдож байгаа зээлийн хүү нь жилийн 10-12 хувийн хүүтэй байх боловуу гэж бид таамаглаж байгаа" гэж тэрбээр нэмж хэлэв.

Жижиг болон дунд аж ахуйн нэгжүүд $10 - 600 мянган ам.доллар хүртэлх зээлд хамрагдах боломжтой.

Хас банк өнгөрсөн 9-р сард жижиг аж ахуйн нэгжид олгох зээлийн төслийг хэрэгжүүлэхээр Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкаас $6 сая ам.долларын зээлийг авсан билээ.

 

Шинэчилсэн: ( Thursday, 05 October 2006 )