| УИХ-ын чуулганаар ирэх долоо хоногт мөнгөний бодлогыг хэлэлцэнэ |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Wednesday, 04 October 2006 | |
|
Засгийн
газрын 2006 оны 9-р сарын 27ны өдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын
талаар 2007 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн тухай хэлэлцсэний дараа
УИХ-д даргад 9-р сарын 29-ны өдөр өргөн барьлаа хэмээн Монгол улсын Засгийн
газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Харин тус Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай УИХ-ын даргын 9-р сарын 26-ны өдрийн захирамжид заасан дараалалын дагуу "Тєрєєс мєнгєний бодлогын талаар 2007 онд баримтлах їндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын тєслийг ирэх долоо хоногт авч хэлэлцэхээр төлөвлөөд байна гэж УИХ-ын хэвлэлийн ажилтан мэдээлэв. Монгол улсын Засгийн газраас Төрөөс 2007 онд баримтлах чиглэлийг дараах байдлаа тодорхойлсон хэмээн МУ-ын ЗГ-ын хуралдааны товч протоколд тусгасан байна. Үүнд: Банкны салбарын санүүгийн жуулчлалыг гүнзгийрүүлэн, санхүүгийн бүтээгдхүүн хэлцлийг хугацааг уртасгах юм. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийг жилийн 6 хувьд барихаар төлөвлөж байна. Мортеж буюу ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, Орон сууцны хөтөлбөрийг анхааралаа хандуулах юм байна. Олон улсын зах зээлд бонд гаргах, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах зэрэг асуудлууд багтсан байна. Эдийн засгийн өсөлт 2006 онд 7,5 хувьд хүрч, нэг хүнд ноогдох ДНБ 950,0 ам.доллар болж, 28,7 хувиар өсч байна гэж Засгийн газраас мэдээлсэн. Эдийн засгийн 7,5 хувийн өсөлтийн 1,0 хувийг ХАА-н салбар, 2,3 хувийг үйлдвэрлэлийн салбар, үлдсэн 4,2 хувийг үлйчилгээний салбарын өсөлт хангахаар байна гэжээ. |
|
| Шинэчилсэн: ( Thursday, 05 October 2006 ) |







