| Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр: Эрүүл бодлого нэвтрүүлэх ховорхон боломж олдож байна |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Tuesday, 03 October 2006 | |
|
“Бид бүх юм сайхан байна гэх хэрэггүй ч бас бүх юм болохоо больчихлоо хэмээн туйлшран үгүйсгэх хэрэггүй. Нийгмийн дэвшлийг эрчимжүүлэхийн тулд өнөөгийн төрийн албан хаагчийн хувийн хариуцлагаас аваад төрийн байгуулал, тэдний хоорондын харилцан уялдааг засч залруулах нь зүйтэй.” Харин АН-ын сөрөг хүчний гишүүд өнөөгийн засгийн газрыг Монголын төлөө эрүүл зөв шийдвэр гаргаж чадахгүй байна хэмээн, МАХН-ын гишүүн, ГЕГ-ын дарга асан Х. Баатарын саяхны авилгын хэргийг дахин дахин дурьдсаар байна. МАХН өнгөрсөн 9-р сард нөхөн сонгуульд ялснаар олонх болж, одоогоор УИХ-ын 76 суудлын 39 суудлыг авснаар, шинэ хууль журам гаргахад хоёрдах намын оролцоо бараг шаардлагагүй болсон билээ. Хэдий тийм боловч Монгол Улсад нөлөөлөх бүх шийдвэрүүдийг нийт хүн амын үзэл бодлыг хамруулж, хоёр талын зөвшилцлөөр шийдэх ёстой гэж Ерөнхийлөгч мэдэгдэв. “Шударга сайн төрийг төлөвшүүлэхэд төрийг бүрдүүлэх механизм, түүнд оролцогч субъектуудын үйлдэл нь бас шударга зөв байх ёстой. Энд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг роль нь нэн чухал,” гэж ерөнхийлөгч Н. Энхбаяр хэллээ. Ерөнхийлөгч Энхбаяр Монголын ашигт малтмалын эх сурвалжийн тухай дурьдахдаа, засгийн газар шударга зөв шийдвэр гаргах болно гэдгийг батлан хэлэв. “Монгол Улс хөгжих эсэх нь, төр засаг стратегийн шинж чанартай ашигт малтмалын орд газруудыг ухаалгаар ашиглах бодлого гаргаж, хэрэгжүүлж чадах, эсэхээс шууд хамаарч байна. …Үүнтэй холбогдуулж улсын зардлаар геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач хоблогдол бүхий 30-40-өөд орд газрыг төр засаг санаачилга авч, нийт ард түмэнд ашигтай арга хэлбэрээр ашиглах бодлого гаргаж хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж байна,” хэмээн Ерөнхийлөгч Энхбаяр өгүүлэв. УИХ-ын дарга Ц. Нямдоржийн (МАХН) баталсан намрын чуулганы хөтөлбөрт боловсролын хуулинд өөрчлөлт оруулах, мөнгөний дэвшилтэт бодлого, ашигт малтмалын жижиг олборлолт буюу “нинжа” нарын тухай хуулийн төслүүд, нүүрс ба дахин сэргээгдэх эрчим хүчийг оролцуулан улсын эрчим хүчний төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Зургийг Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллээс авав |
|
| Шинэчилсэн: ( Tuesday, 03 October 2006 ) |







