MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Хадгаламж Зээлийн Хоршоодын хохирогчид Засгийн газрын ордонд очиж жагслаа Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Monday, 02 October 2006
protest 048УИХ-ын намрын чуулган эхлэх эхний өдөр буюу өнөөдөр 11 цагт дампуурсан Хадгаламж Зээлийн Хоршоодын (ХЗХ) хохирогчид Сүхбаатарын талбайд жагслаа. Уриа лоозон барьж, төрийн ордны арын хаалганы шатан дээр үг хэлж байсан хохирогчид УИХ-ын 76 гишүүн тус бүрт тулган шаардах бичгээ хүргүүлэхийг оролдож байна хэмээн ярьж байлаа.

Хадгаламж Зээлийн хоршоодын хохирогчдын эрх ашгийг хамгаалах Холбооны тэргүүн Д.Туяа "УИХ-аас баталсан Монгол улсын Хүний эрхийг хангах Үндэсний Хөтөлбөр батлах тухай УИХ-ын 41-р тогтоолын 2.1.5-д тодорхой заасны дагуу эдгээр Хадгаламж Зээлийн хоршоодын хохирогч бүрийн хохиролыг Төрөөс бүрэн барагдуулах ёстой" гэж мэдэгдсэн юм.

“Бид олон нийт болоод ХЗХ-дын бүх хохирогчдыг ‘Мөнгөнийхөө төлөө тэмцэцгээе,’ гэж уриалмаар байна, Монгол улсын хуулийн хүрээнд тусгагдсан 13 үүргээ Төр биелүүлээгүйг баталж чадах эрх зүйн акт бидний гарт байна гэсэн юм.

protest 069Эдгээр дампуурсан хоршоодын нийт ойролцоогоор 9,000 хохирогч байгаа бөгөөд нийт $55.6 сая ам.долларын хохиролыг барагдуулахыг шаардаад байгаа юм. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байсан 573 хадгаламж зээлийн хоршоод байсны 22 нь хохирогчдынхоо хохиролыг барагдуулаагүй дампуурсан аж.

Төрийн ордны арын хаалганы шатан дээр хохирогчид хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүдээс 2006 оны 10-р сарын 8-ны өдөр хүртэл хариу өгөхийг шаардаж байгаа гэж ярьж байв. Хэрэв ямар нэг хариу өгөхгүй бол энэ асуудлыг НҮБ болоод Дэлхийн Банкинд мэдэгдэж цаашлаад нийтийг хамарсан өлсгөлөн суулт зохион байгуулах болно гэв.

Өнгөрсөн 6-р сард Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга агсан Д.Бадрааг зарим нэг хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг зогсоох талаар Засгийн газраас арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулж танилцуулахаар төлөвлөж байсан учраас Гэр хорооллын Барилгажилт ХЗХ-ы захирал Д.Түмэнгэрэлийн гарт хэрцгийгээр амиа алдсан билээ.

Санхүүгийн Зохицуулах Хорооноос зарим нэг томоохон хадгаламж зээлийн хоршоодод шалгалт хийсэн бөгөөд тэдгээр хоршоод хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй байдаг зэрэг хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн байна.

Нөхөн төлбөрөө олж авах талаар жагсагчид өнөөдөр Монголын Иргэдийн хөдөлгөөнтэй хамтран тэмцэж эхлэх аж.

"Хэрэв хохирогчдын эрх ашиг зөрчигдсөн үйлдэлтэй холбоотой асуудал байх юм бол бид тэмцэх болно" хэмээн Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар МонИнфод Даваа гаригт мэдэгдсэн юм.

All images copyright: Luke Distelhorst

 

protest 037
protest 032

 

 

Шинэчилсэн: ( Tuesday, 03 October 2006 )