| Айвенхоу ба Asia Gold нарын хүсэн хүлээж байсан нүүрсний төслүүд хойшлогдсоор байна |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Saturday, 30 September 2006 | |
|
Айвенхоу майнз компанийн өнгөрсөн долдугаар сард өгсөн
нүүрсний хайгуулын лицензийг шилжүүлэх талаар бичиг баримтууд түр хойшлогдож,
Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын кадастрын албанд дахин өгөгдөх ёстой боллоо
гэж Айвенхоугийн төлөөлөгч пүрэв гаригт мэдэгдлээ.
“Тус баримт бичгүүдийг шинэ ашигт малтмалын хууль гарахаас өмнө өгсөн учраас одоо бид шинээр бүрдүүлж өгөх ёстой.” Айвенхоу ба Asia Gold компани нь бямба гаригт мэдэгдэл хийхдээ, тэдний урьд зарлаж байсан Монгол дах нүүрсний хамтын үйл ажиллагаа энэ оны 11-р сарын 1 хүртэл хойшилсныг албан ёсоор зарлалаа. Айвенхоу ба Asia Gold нар тус шилжилтийг 9-р сарын 29-нд болно гэж төлөвлөж байсан. Энэ шилжилтээр Asia Gold-ын хувьцааны 90 хувийг Айвенхоу эзэмшиж, Asia Gold Айвенхоугийн нүүрсний салбарыг авахаар тохирсон юм. Asia Gold-оос Айвенхоуд нэлээд хэдэн лицензийг шилжүүлэх ихээхэн хойшлогдож байсан үйл явц нь энэ сарын эхээр Монголын засгийн газрын төлөөлөгчдөөр батлагдсан нь тус үйл явцыг урагшлуулсан нэг алхам болов. “35 лиценз шилжүүлэх бичиг баримтыг дахин өгөх хэрэгтэй болоод байна,” гэж Айвенхоугийн Улаанбаатар дах нүүрсний салбарын төслийн менежер Д. Бат-Эрдэнэ хэлэв. Гэвч одоогоор Айвенхоу Майнзын эзэмшиж байгаа нүүрсний хайгуулын лицензүүд нь Айвенхоугийн бүрэн эзэмшлийн, цаашид нэрлэгдэх шинэ Монгол охин компанид шилжих ёстой байгаа. Тус лицензүүд нь Нарийн сухайтын нүүрсний сав газар ба Цагаан толгойд Айвенхоу хайгуул хийх ба бусад хөгжлийн хөрөнгийг үүсгэх зөвшөөрлийг хамруулна. 1997 оны ашигт малтмалын хуулийн дагуу засгийн газрын шийдвэр ажлын 15 өдрийн дотор гардаг байсан бол 8-р сарын 26-наас хэрэгжиж эхэлсэн шинэ ашигт малтмалын хуулийн дагуу таван өдөр болон багасчээ. Ашигт малтмалын нөөц болон газрын тосны хэрэг эрхлэх газрын ажилтнууд лиценз шилжүүлж байгаа компаниудын талаар ямар ч тайлбар хийсэнгүй. “Би энэ сэдвээр ямар ч мэдээлэл өгч чадахгүй,” гэж геологи ба уул уурхайн кадастрын албаны лиценз шилжүүлэх асуудлыг хариуцсан хуульзүй, зурагзүйн хэлтсийн дарга Т. Ганболд хэлэв. Худалдаа, аж үйлдвэрийн яамны уул уурхай ба хүнд үйлдвэрлэлийн захирал Д. Даваадорж, Айвенхоу бүрдүүлсэн бичиг баримтдаа нарийн мэдээлэл өгч чадаагүйн улмаас зөвшөөрөл түр хойшлогдох болсон гэв. 2006 оны төгсгөлөөс өмнө Нарийн сухайтад нүүрс олборлож байна хэмээн төлөвлөж байсан Айвенхоу, хайгуулын лицензийг шийлжүүлэх үйл явцыг дууссаны дараа олборлох лицензийг авах хэрэгтэй болох тул тус компанийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2007 хүртэл хойшлох бололтой. Айвенхоугийн урьд хийсэн судалгаагаар эхний жилийн нүүрсний бүтээгдхүүний үйлдвэрлэлт 1 сая тонн хүрч, үйлдвэрлэлтийн эхний таван жилийн дотор 4 сая тонн болон нэмэгдэж, мөн тус нүүрсний уурхайгаас ердөө л 45 км зайд орших Хятад руу экспортлох байсан аж. Айвенхоугийн мэдээлснээр, Хятадын төмөр замын шугамыг Монголын уурхайтай холбож, мөн хил хүртэлх замуудыг сайжруулах бололцоонуудын талаар ярьж байгаа гэнэ. Нарийн сухайтын нүүрсний нөөц (ойролцоогоор 160 сая тонн) Таван толгойн 6 тэрбум тонн нөөцний хажууд бага боловч, Худалдаа, аж үйлдвэрийн яам Хятад руу цахилгаан экспортлох ба Монгол дах чанарыг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний цахилгаан станц тус уурхайд байгуулах албан бус төлөвлөгөөг ярилцаж байгаа аж. |
|
| Шинэчилсэн: ( Monday, 02 October 2006 ) |







