MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Монголчууд Сумо бөхийн дээд зэрэглэлийн төлөө тэмцсэн хэвээр Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Tuesday, 26 September 2006
Монголын Ёкозуна Асашёрю Акирони өнгөрсөн бямба гаригт эзэн хааны 18 дах цом авсан ялалтаа тэмдэглэж байсан бол Монголын залуу сумочид дараагийн их аварга болох үүд хаалгыг нээж өгөх тэмцээнд оролцохоор бэлдэж байлаа.

“Мэдээж би Япон явж, улам ихийг сурмаар байна,” хэмээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа ирээдүйн сумогийн аваргуудын тэмцээнд оролцогч 15 настай М. Мөнхдэлгэр ярив.

sumo 017smallХарин тэмцээн өсвөр насны хүүхдүүдийн дунд хүртэл тун ширүүн өрсөлдөөнтөй явагдаж байна. 7-16 насны хооронд таван насны ангилал тус бүрээс шалгарсан ялагч нарыг Японы сумогийн дэвжээг үзэх, бусад сумо бөхчүүдтэй уулзах аялал хүлээж байгаа юм.

“Монголын 800 сумо бөхчүүдээс зөвхөн 30 нь мэргэжлийн түвшинд барилдаж байна,” гэж Монголын сумогийн анхдагч Кёкүшюзан Нобору мягмар гаригт МонИнфод мэдэгдэв.

Ирээдүйн аваргуудын шалгаруулах тэмцээн нь Монголын ирээдүйн үеийн сумог дэмжих зорилгоор Японы сумочидтой хамтран ажиллаж байгаа юм хэмээн Кёкүшюзан өгүүлэв.

"Бүх Монголчууд сумо үзэх дуртай бөгөөд Асашёрюг их хүндэлдэг. Гэхдээ би Хакухог үзэх илүү дуртай," гэж Мөнхдэлгэр ярьж байв. 21 настай Хакухо өнгөрсөн хавар сумогийн дээд зэрэглэлд тун ойртож очсон билээ.

sumo 043smallСүүлийн 17 эзэн хааны цомын 14-ийг хүртсэн Асашёрюгийн давтан амжилт нь хүүхдүүдийн суралцах хүслийг улам бадраасан гэж нэг оролцогч ярьлаа. Сүүлийн гурван жил сумогийн ертөнцөд Монголчууд зонхилж байгаа нь бараг 1000 гаруй жилийн турш бөх барилдаж ирсэн түүхтэй Монголд нэгэн шинэ давалгааг үүсгэв.

“Монголын өв уламжлалд хүүхэд бүр бөх барилддаг,” гэж Монголын сумо бөхийн нийгэмлэгийн менежер Ө. Төгөлдөр ярив.

“Одоогоор Улаанбаатарт сумогийн сургалт явуулж, сумог хөгжүүлэх гурав, дөрвөн клуб бий.”

Авзага клубын гишүүн Мөнхдэлгэр долоо хоногийн таван өдөр хоёр цагаар бэлтгэл хийдэг. Тэрбээр саяхан өөрийн клубт зохиогдсон тэмцээнд түрүүлсэн тул Япон явж сурах боломжтой болсон гэв.

Тэмцээн зохиогдож байгаа Улаанбаатар Паласын Рояал танхим нь Японы сумогийн алдарт дохё дэвжээнээс нэлээд хол тасарсан боловч өнөөгийн оролцогсод маань Монголын сумогийн ирээдүй гэрэлтэй гэдэгт итгэлтэй байна.

sumo 063small“Одоо шууд биш гэхэд хэдхэн жилийн дараа Монголын сумогийн аваргууд олноор төрөх болно,” гэж Кёкүшюзан өгүүлэв.

Тэрбээр ирээдүйн бөхчүүдийг хайх хамгийн түрүүний газар бол Монгол гээд, энэ тэмцээнийг зохиосон нь Япончууд Монголын сумог хөгжүүлэх сонирхолтой байгаагийн илэрхийлэл мөн гэлээ.

Бүх зургийн эрх Льюк Дистелхорстынх болно.

Шинэчилсэн: ( Tuesday, 26 September 2006 )