MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
АХБ Монгол улсад Төсөл хэрэгжүүлэх зорилгоо өөрчлөв Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Friday, 22 September 2006

Монгол улсад гарсан зарим нэг өөрчлөлтүүд нь Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Монгол улсад төсөл хэрэгжүүлэх стратегиа өөрчлөхөд нөлөөллөө хэмээн тус банкны төлөөлөгч Пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ дурьдав.

Баасан гаригийн өглөө АХБ-ны Суурин Төлөөлөгчийн Газрын Захирал Адриан Рутенберг " Монгол улсын Засгийн газрын зорилго болоод банкныхаа хөгжлийн төслийн зорилтуудтай уялдуулах зорилгоор бид хөтөлбөрөө өөрчлөн шинэчлээд байна" гэж МонИнфод ярьсан юм.

АХБ-ны төсөл хэрэгжүүлэх шинэ чиглэлийн гол түлхүүр нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мянганы Хөгжлийн Зорилт (МХЗ) байх юм. МХЗ-ын стандартын хувьд хөгжил дэвшил гарахгүй байгаа талаар Дэлхийн банк болоод Азийн Хөгжлийн банкны тайлангуудад өмнө нь тусгагдсан байдаг байсан ч гэсэн банкны ажилтнууд нилээд сэтгэл өндөр байгаа билээ.

"Монгол улсын хувьд бусад Азийн орнуудтай харьцуулахад харьцангуй сайн түвшинд байгаа" гэж А.Рутинберг ярьж байлаа.

Ундны усны хангамжийг сайжруулах, усны ариун цэврийн стандартыг сайжруулах талаар байдаг НҮБ-ын МХЗ- ыг хэрэгжүүлэх, ес гаруй жилийн хугацааны $874 ам.долларын өртөгтэй төслийг өнгөрсөн Баасан гаригт Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид танилцуулсан байна. Монгол улс Ундны усны аюулгүй хангамжийг авах боломжийн хувьд энэ нь 1990 -ээс 2002 оны хооронд ижил хэмжээнд тогтсон байна.

"Уг төслийг хэрэгжүүлэхээр хүсч байгаа мөнгөний хэмжээ нь төслийг яг хэрэгжүүлэхэд өгөх мөнгөний дүн хоёр хол зөрөх биз", "Усны үнэ тариф болон улс төрийн саад бэрхшээлүүд нь нилээд саадыг үүсгэж байна" хэмээн Рутинберг хэлсэн юм.

Монголын төрд сая болсон өөрчлөлт хөдөлгөөнүүд нь эцсийн бүтээгдхүүнийг үйлдвэрлэж, гадаадад экспортлох аж ахуйн нэгжийг байгуулахад түлхэц болж байгаа бөгөөд үүнийг АХБ-наас өргөжүүлэхээр зорьж байгаа юм байна.

"Монгол улс нь далайд гарцгүй, жижиг орон ч гэлээ энэ орон стратегийн ач холбогдолтой, ялангуяа байгалийн нөөцийнхөө хувьд. Монгол улсын компаниудын хувь эх үүсвэрийн сүлжээг бий болгож чадсанаар тэд олон улсын зах зээлийн нэг хэсэг болж чадах юм" гэж мөн Рутинберг ярьж байлаа.

Хөдөө орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбоотой төслүүд нь 2009 он хүртэл АХБ-ны санхүүжилттэй 48$ ам.долларын туслалцааны хөтөлбөрийн гол хэсэг болно гэж тус банкнаас мэдээлсэн.

9-р сарын эхээр хэвлэгдэн гарсан АХБ-ын Чиг Хандлага 2006-д Монгол улсын уул уурхайн салбарт оруулсан шууд хөрөнгө оруулалт, мөн металийн эрэлт хэрэгцээ болоод үнэ ханш нь өссөн учраас Монгол улсын хөгжлийн хандлага сайжирч байгаа талаар мэдэгдсэн байна.

"Монгол орны өнөөгийн санхүүгийн байр суурийг ажиглахад сайхан харагдаж байна, татвараас маш их хэмжээний орлого цуглуулж байна шүү дээ"

"Гэхдээ хэрэв түүхий эд, ашигт малтмалын үнэ өөрчлөгдсөнөөр юмс маш хурдан өөрчлөгдөх болно"гэж Рутинберг тэмдэглэлээ.

 

Шинэчилсэн: ( Friday, 22 September 2006 )