| Уран нугаралтын сургуульд суралцагсдын тоо өсч байна |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Wednesday, 20 September 2006 | |
|
“Энэ бол түүний хичээлд орсон гурав дах өдөр нь болж байна, тийм болохоор бие нь хараахан дасаагүй байна,” гэж Уран нугаралт тэнцвэрийн студийн эрхлэгч, багш Д.Отгонцэцэг ярьж байлаа.
“Гэхдээ энэ жил олон тооны бага насны хүүхдүүд манай сургуульд орсон.” Циркийн ард талд нь залгаастай байрлах өгөршсөн нэгэн байшингийн сургалтын нэг жижигхэн өрөө нь нэг өдөрт гурван удаагийн сургуулилтаар таван настай балчираас хорин хэдхэн настай сурагчидаар дүүрэн байх ажээ. Сурагчид нь дасгал сургуулилтынхаа хувцасыг яаран өмсөөд биеэ мушгируулан таагүй байдал, өвдөлтийг мэдрүүлэх дасгалаа хийж эхлэнэ. Гэсэн хэдий ч, сурагч бүр бие махбодийн тэрхүү туйлын их дарамтыг давж гарч чаддаггүй байна. “Уран нугараач болохоор бэлтгэгдэж байгаа тэрхүү бүх сурагчдын бараг 40 хувь нь нэг их удахгүй сургуулиас гардаг. Эхний жилдээ үүнийг хийж чадсан ихэнх сурагчид эндээ үлдэж, дөрөв таван жилийн дараа төгсдөг,” хэмээн Отгонцэцэг багш ярьсан юм.
“Гэрээнээс хамаараад, бид заримдаа жилд дөрвөн удаа хилийн чанадад удаан хугацаагаар явах болдог.” гэсэн юм. Ихэнх эрэгтэй сурагчид нь бусад төрлийн акробатын юмуу эсвэл дүүжингийн жүжигчин болохоор уран нурагалтын сургуулиас гардаг болохоор энд зөвхөн эмэгтэй хүүхдүүд давамгайлдаг тухай тэнд ганцаараа байсан эрэгтэй сурагч ярьж байв.
All images Copyright Luke Distelhorst
|
|
| Шинэчилсэн: ( Wednesday, 13 December 2006 ) |





Хөлөө муруйлгаад нуруунаасаа урагш болгож хөлийн тавхайгаа тэр охины хацрынхаа хажууд авчран тавьж байхад нь багш түүнийг амьсгалаа авахыг сануулж байлаа. Энд үед түүний хөлс нь духнаас нь дусалж байсан юм. Тэр охин нь таван настай бөгөөд Монгол улсын Циркийн Уран нугаралт Тэнцвэрийн студийн хамгийн бага сурагч юм.




